Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
АНУ-ыг шинжлэх ухааны үндэслэлийг үл хайхран тагнуулын ажиллагаанд хэт автсан хэмээн буруушаав

АНУ-ыг шинжлэх ухааны үндэслэлийг үл хайхран тагнуулын ажиллагаанд хэт автсан хэмээн буруушаав

 

Ковид-19 вирусийн гарал үүслийн талаарх АНУ-ын тагнуулын байгууллагын  судалгааны тайлан нь бодит бус мэдээлэл агуулсан талаар сүүлийн үед ихээхэн яригдах боллоо.

 Ковид-19 вирус байгалиас үүсэлтэй эсвэл лабораториос алдагдсан гэх зөрүүтэй хоёр таамаглал гараад байгаад аль нэг талын байр суурийг шууд үгүйсгэх бус, үүний цаана бодит бус тайлангаар далимдуулж Хятад улс болон бусад улс орныг буруутгах зорилго агуулж байна уу гэх асуудал яригдаж байна.

АНУ-ын Цагаан ордноос вирусийн гарал үүслийн тайлангийн талаар саяхан мэдэгдэл гаргасан. Гол зорилго нь Хятадын талыг буруутган дайрах зорилго агуулсан төдийгүй тус улсад улс төрийн зорилгоор шахалт үзүүлэх санаархал агуулагдсан уу гэж дүгнэгдэх талтай байна. АНУ-ын тайлан мэдээлэл нь эхнээсээ эцсээ хүртэл улстөржсөн шинжтэй, худал хуурмаг мэдээлэлтэй, шинжлэх ухаанч бус, ямар ч үндэслэлгүй гэж Хятадын талаас болон олон улсын холбогдох газраас байр сууриа илэрхийлжээ.

Хятадын талаас үүнд баримт нотолгоотой хандахыг хүсч, улмаар АНУ-ын байр суурийг тууштай эсэргүүцэж, буруушааж байгаагаа мэдэгдсэн байна.

Ковид-19 вирусийн гарал үүслийг тогтоох асуудал нь гагцхүү шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийгдэх ба зайлшгүй олон улсын эрдэмтэд хамтарсан судалгаа хийх нь зүйтэй гэх байр суурийг Хятадын талаас тавьжээ.

АНУ-ыг шинжлэх ухааны үндэслэлийг үл хайхран, улс төрийн, тагнуулын ажиллагаанд хэт автсан хэмээн буруушааж байна.

Өмнө нь АНУ-ын тагнуулын байгууллагаас цөөнгүй “ажиллагаа” явуулж байсан түүх бий. Тухайлбал, жижиг савтай угаалгын нунтагийг Иракийн үй олноор хөнөөх зэвсгийн баримт болгон ашигласан гэгдсэн. Мөн “цагаан дуулгатнууд” байгууллагыг өөрсдөө байгуулан “Сирийн химийн зэвсгийн дайралт” гэх бичлэгийг зохиомлоор хийж байсан гэгдсэн.

Үүнтэй адил өдгөө АНУ хуучны башир аргаа дахин хэрэглэж, тагнуулын байгууллагынхаа нэрээр вирусийн гарал үүслийн талаар зохиомол тайлан гаргаж  вирусийн гарал үүслийн асуудлыг улс төрийн зорилготой гарган тавьж байгааг үгүйсгэхгүй гэх байр суурь цөөнгүй байна.

Юутай ч АНУ, БНХАУ-ын харилцан байр суурь нь олны анхаарлын төвд байгаа төдийгүй цаашид Ковид-19 вирусийн гарал үүсэл дээр ямарваа нэгэн байдлаар улс төрийн зорилгоор ашиглах нь зохисгүй төдийгүй цар тахлын аюулыг даван туулахад тус болохгүй гэж үзэж байна.

 

Эх сурвалж: “Covid-19“ вирусийн гарал үүслийн талаарх холбогдох эх сурвалжаас

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.