Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
POP IT буюу солонгон өнгөтэй тоглоом анхаарал төвлөрүүлдэг

Саяхан олон нийтийн мэдээллийн сүлжээгээр “Pop it” гэх солонгон өнгөтэй резинэн тоглоом нь бага насны хүүхдүүдийн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлдөг бүр цаашлаад тоглоомын өнгө, дуу чимээ, материал зэрэг нь дур хүсэл өдөөх, ижил хүйстнээ сонирхох өдөөлт болж байна хэмээн анхааруулж байсан.

Гэтэл энэхүү тоглоомыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд сэтгэл санааны түгшүүр, сэтгэхүйн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах арга болгон ашигладаг байна. Тэдгээр хүүхдүүд мэдээлэл хүлээн авч, хариу үйлдэл үзүүлэхэд  бэрхшээлтэй байдаг. Тиймээс тэд гэрэл харах, дуу чимээ сонсох, хүрэх, амтлах, үнэрлэх зэрэг мэдрэхүйгээ өдөөдөг зүйлд муу хариу үйлдэл үзүүлж байдаг. 

Premium Photo | Child playing with the pop it fidget. rainbow pop it fidget  toy

Их Британийн Эксетерийн их сургуулийн хүүхдийн судлаач Доктор Уилл Шилд хэлэхдээ Мэдрэхүйн тоглоомыг 1970-аад оноос олон жилийн турш ашиглаж ирсэн. Энэхүү тоглоом нь бидний нэг буюу хэд хэдэн мэдрэхүйг идэвхжүүлдэг, жишээлбэл бидний харах, сонсох, хүрэх гэх мэт хэмээн хэлсэн байна.

Мөн дээрх  тоглоом нь анхаарал төвлөрүүлэхэд тусалдаг гэнэ. Харин уг тоглоом нь материалаасаа шалтгаалаад үнийн хувьд ялгаатай төдийгүй чанарын хувьд ч өөр байдаг юм.

Европын орнуудад маш өндөр үнэлгээтэй борлуулагдаж байгаа бүтээгдэхүүний тоонд энэхүү солонгон өнгөтэй тоглоом багтжээ.

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.