Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
Талибан: АНУ-ын цэргүүд техник хэрэгсэл үлдээсэн ч ихэнх нь ашиглах боломжгүй

АНУ-ын цэргүүд мягмар гарагт шилжих шөнө Афганистаныг бүрмөсөн орхиж, 20 жил үргэлжилсэн үйл ажиллагаагаа дуусгавар болгосон. Ингэхдээ үлдсэн цэргээ татаж, 120 мянга гаруй энгийн иргэдийг нүүлгэн шилжүүллээ. Улмаар АНУ-ын цэргийн хүчнийхэн Афганистаныг орхин гарахдаа 73 онгоц, 100 орчим машин, бусад техник хэрэгслүүдээ Хамид Карзайн нэрэмжит олон улсын онгоцны буудалд үлдээсэн.

Гэвч техникүүдийн гол эд ангиудыг салгаж авсан эсвэл устгасан бөгөөд устгахдаа цельсийн 4000 градуст хайлуулдаг гранат ашигласан гэж тус улсын Төв командлалын дарга, генерал Кеннет Маккензи мэдэгдсэн юм.

Гэхдээ талибууд эвдрээгүй үлдсэнийг нь цуглуулж, заримыг нь засч цөөнгүй тооны хуягт машин, нисдэг тэрэг ажиллуулан ялалтын сүрт жагсаал зохион байгуулжээ.

Хиймэл дагуулаас авсан зургуудаас харахад Афганистаны засгийн газар нуран унахаас өмнө зарим онгоцыг тус улсаас Узбекистан руу нисгэсэн байх боломжтой. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар зарим нисэх онгоцууд бэлтгэгдсэн нисгэгчгүй, сэлбэг хэрэгслийн хүрэлцээгүй учраас Талибануудад төдийлөн сайн ашиглагдахгүй байж магадгүй юм. Гэхдээ тодорхой нэгдсэн тоо тогтоох боломжгүй ч 167 нисэх онгоцны ихэнх нь Талибаны мэдэлд байгаа гэж үзэж байна.

Эргэн сануулахад, энэ оны тавдугаар сараас АНУ-ын цэргүүд Афганистанаас гарч, наймдугаар сарын 31 гэхэд сүүлчийн цэргийг нүүлгэн шилжүүлснээр АНУ-ын Афганистанд явуулсан 20 жилийн дайн дуусгавар болсон юм. 

 

Эх сурвалж: BBC news

Бэлтгэсэн: Б.Цэндмаа

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.