Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
Хэрхэн санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ?
Ихэнхи хүмүүс их сургуулиа төгсөөд л санхүүгийн эрх чөлөөнд хурдан хүрэхүйц өндөр цалинтай ажилд орохыг эрмэлздэг ч тэр бүр санаснаар болдоггүй нь хяслантай. Үүнд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг байх. Магадгүй улс орны эдийн засгийн хямрал, ажлын байрны хомсдол, залуу боловсон хүчнүүдийн бэлэнчлэх, бүтээлч бус сэтгэлгээ, бүр цаашлаад боловсролын буруу систем ч үүнд багтана.
Хэрвээ та 30-аад насандаа санхүүгийн хувьд хэний ч дор орохооргүй эрх чөлөөнд хүрэхийг хүсвэл дараах аргуудад суралцаарай.
1. Хөрөнгө оруулалт хийх тухай бодолцоорой
Хөрөнгө оруулалтын тухай хамгийн зөв ойлголт бол өөрт хуримтлагдсан мөнгийг цаг хугацаа өнгөрөх тусам улам үнэд хүргэх гэсэн санаа юм. Та мөнгөө бэлнээр нь хадгалах тусам мөнгө таны хяналтанд орж, дэмий үрэгдэх нь хялбар болж ирдэг. Харин хөрөнгө оруулалт хийх тусам таны мөнгө хэд дахин өсдөг.  Бэлэн мөнгөөр хадгаламж нээх, хувьцаа, бонд худалдаж авах, дундын сангуудад зээлэх гэх мэт ашигтай хөрөнгө оруулалтууд хийж болно.
2. Орлогоо нэмэгдүүлэх арга замыг сүвэгчил
Ихэнх хүмүүс 40-д насандаа цалингаас өөр тогтмол орлогогүй байдаг нь нууц биш. Тэгвэл орлогоо чамлаж, дэмийн бухимдаж суухын оронд өөрийн чадварыг арчлан тордож, өнгөлөн зүлгэх хэрэгтэй. 
3. Үргүй зардлаа багасгах
20-30 насанд бэлэн орлого орж ирмэгц л өөртөө зарцуулах гээд байдаг нь гэм биш зан. Гэхдээ хэт их хувцас авах, зайлшгүй шаардлагатай биш л бол “мөнгө байгаа дээр нь авчихъя, тэгэхгүй бол үрээд дуусчихна ” гэх сэтгэлгээгээр ханддаг бол та хэзээ ч хуримтлалтай болж чадахгүй. Тиймээс авах зүйлсийн жагсаалт тань одоохондоо хоосон ч, авах зүйлээ олж ядан суугаа бол одоохон банк руу очоод хадгаламж нээлгээд үлдсэн мөнгөө хийгээрэй.
4. Хуримтлалаа чадахын хэрээр өсгө
Танд олон зүйлийг үл нуршин, товч хэрнээ тодорхой хэдэн зүйл зөвлөе. Орлогоосоо тодорхой хувийг хэмнэж, түүнийгээ дадал болго. Тэрхүү хэмнэсэн мөнгөөрөө хуримтлал үүсгэ. Хуримтлалаа сар бүр нэмэгдүүл. Сард дунджаар 800 мянган төгрөгийн цалинтай бол доод талдаа 80 мянган төгрөгийг аваагүй гэж бодоод банкинд хадгалуул. Доод тал нь шүү. Үүнийгээ сар бүр хийгээд байвал та жилдээ л гэхэд 960,000 төгрөгийн хуримтлал үүсгэж чадах нь байна шүү дээ.

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.