Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
Нью -Йорк хотод хүчтэй бороо орсны дараа онц байдал зарлажээ

АНУ-ын зүүн хойд хэсгийн гурван муж улсын эрх баригчид лхагва гарагт онцгой байдал тогтоожээ. 

 

Тодруулбал, Карибын тэнгист үүссэн хар салхи ням гарагт АНУ-ын өмнөд эргийн Луизиана муж улсыг дайрч, дараа нь зүүн хойд эргийг чиглэжээ. Хэдийгээр хар салхины эрч бага зэрэг суларсан боловч хүчтэй аадар бороо, аянга цахилгаан дагуулж Нью-Йорк хотод хэдхэн цагийн дотор 15-25 см хур тунадас орсон байна.

Байгалийн гамшигт Бруклин, Квинс дүүргүүд хамгийн их өртөж, гудамж талбай, байшин барилга, метроны буудлууд үерт автжээ. Үүгээр зогсохгүй хүчтэй аадар борооны улмаас хотын гурван нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр зогсооход хүрсэн байна. 

Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден пүрэв гарагт ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, “Айда” хар салхи, үер, ойн түймэр зэрэг эдгээр бүх гамшиг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй. Тиймээс бид цаашдаа ийм хэмжээний байгалийн гамшигт бэлтгэлтэй байх шаардлага тулгарч байна" хэмээн онцолжээ.

Одоогийн байдлаар, АНУ-ын зүүн хойд хэсгийг дайрсан “Айда" хар салхины улмаас  45 хүн амь насаа алдсан бөгөөд Нью-Жерси, Нью-Йорк муж улсуудад хамгийн олон хүн амиа алджээ. 

эх сурвалж: BBC.com, aljazeera.com 

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.