Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
Мэдэхэд илүүдэхгүй: Идэж болдоггүй "үхсэн хүний хуруу" гэгддэг Xylaria polymorpha мөөг

Xylaria polymorpha буюу үхсэн хүний гарын хуруу шиг хэлбэртэй хачирхалтай мөөг байдаг гэдгийг уншигч та мэдэх үү? Энэ бол иддэггүй төрлийн мөөг. Гэхдээ энэ төрлийн мөөгийг хортой талаарх судалгаа одоогоор байхгүй.

Мөөг нь ургамал биш, амьтан ч биш. Мөөг бол тусдаа бие даасан бүхэл бүтэн аймагт хамаарагддаг. Маш том агуу ертөнц учраас энэ аймагт багтах төрөл зүйлүүдийг бүгдийг нь судалж амжаагүй цоо шинэ ертөнц гэхэд болно. Мөөг маш олон янзын хэлбэр дүрстэй, өнгө төрхтэй, үзэмж байдалтайгаар байгальд өөр өөрийн үүргээ биелүүлсээр иржээ. Магадгүй энэ үхсэн хүний гарын хуруу шиг мөөгийг ойд хараад айж зугтаасан хүн олон биз ээ. Саяханаас сошиал сүлжээгээр "үхсэн хүний хуруу" гэсэн тайлбартайгаар энэхүү зураг тархсан байна. Хүний хөлтэй ер бусын төстэй энэ зүйл хойд Каролинагийн баруун хэсэгт байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн модны дор ургасан байсныг Реган Даниэлс олж нийгмийн сүлжээнд тавьжээ. Гэхдээ эдгээр нь хүний хөл биш бөгөөд "үхсэн хүний хуруу" гэгддэг Xylaria polymorpha мөөг юм. Энэхүү мөөг нь ихэвчлэн үе мөчний үентэй төстэй нугарч, нэг дор 3-6ш хуруу шиг ургадаг байна. Ихэвчлэн Их Британи, Ирландад ургадаг боловч Европ, Хойд Америк, Энэтхэгийн зарим хэсэгт үзэгдэх нь бий. Уг мөөг хожуул, унасан модны доороос, ёроолоос цухуйн ургадаг онцлогтой. 

 

 

 
 
 
 
Сонирхуулахад, Мөөг бол байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангаж, хүн, амьтан, ургамал гурвын эргэх холбоонд гүүр болж, шим тэжээл, эрдэс бодисоор зогсолтгүй хангаж байдаг 100,000 гаруй зүйлийг багтаасан бие даасан өвөрмөц амьд ертөнц билээ. Хоол хүнсийг ч орлож чаддаг, эм тан болж эмчлэх ч ид шидтэй энэ гайхалтай жимсний талаарх бүхий төрлийн мэдээ мэдээллийг та бүхэн манай сайтаас олж үзэх боломжтой. Монгол оронд өнөөгийн байдлаар 630 зүйлийн мөөг ургадгаас 116 зүйлийг нь хүнсэнд хэрэглэж болох 427 зүйлийг хүнсэнд хэрэглэж болохгүй гэсэн судалгаа байдаг. Бид эдгээр мөөгний төрөл зүйлүүдийн дэлгэрэнгүй мэдээллүүдийг, мөөг түүх арга, хэрхэн хоол хүнсэндээ хэрэглэх, мөөгийг хэрхэн тарьж ургуулах, мөөгний ертөнцийн сонин хачин зэрэг мэдээ мэдээллүүдийг сайтаараа дамжуулан та бүхэндээ хүргэж байх болно.
Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.