Уншиж байна...
НӨАТ: 3 сая төгрөгийн дөрөв, 1.5 сая төгрөгийн 38 азтан тодорлооӨнөөдөр 2022 оны төсвийг хэлэлцэнэНям гарагт НӨАТ-ын 20 сая төгрөгийн азтан тодорноЦЕГ: Шаардлагатай бол дуучин С.Жавхланг албадан ирүүлж мэдүүлэг авнаЭрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эхлүүллээИргэний үнэмлэхний бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой боллооМУГТ У.Мөнх-Эрдэнэ коронавирусний халдвар авсны улмаас ДАШТ-д оролцох боломжгүй болжээЗөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим системийг бий болгох бодлогын даалгаврыг баталлааД.Амартүвшин: УИХ, Засгийн газрыг шүүмжилсэн хүмүүсийг урхидаж байгаад барьдаг моод дэлгэрчихсэн байнаД.Хаянхярвааг дахин цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээУ.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэБулган, Хөвсгөл аймгууд “e-Mongolia-д нэгдлээЗаасан хугацаанд вакцин хийлгээгүй эмч нарыг ажлаас нь халхаар болжээШӨХТГ: Чанарын шалгалтанд хамрагдсан барилга угсралтын компаниудын суулгасан цонхны 50% нь шаардлага хангасангүйШууд: ЗТХЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна
Шатахууны үнэ нэмэгдэнэ гэдэг нь худал мэдээлэл гэв

Иргэдийн дунд шатахууны үнэ ойрын өдрүүдэд дахин нэмэгдэнэ гэсэн мэдээлэл гараад буй. 

Энэ талаар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодруулахад "Энэ худал мэдээлэл. Одоогоор шатахууны нөөц хангалттай байгаа. Гэхдээ тухайн сарын газрын тосны үнээс хамаарч шатахууны үнэ өсөх, буурах эсэх нь шийдэгддэг. Тухайн сарын газрын тосны үнээс хамаарч шатахууны үнэ өсөх, буурах эсэх нь шийдэгддэг. Ямартай ч аж ахуй нэгжүүдийн зүгээс үнэ нэмэх талаар яриа гараагүй. Харин АМГТГ-аас төр, аж ахуй нэгжүүдтэй хамтарч олон улсын зах зээл дээр ханш савлагаатай байгаа энэ үед хэрхэн үнийг тогтвортой барих талаар анхаарч ажиллаж байна. Есдүгээр сарын эхэн үеийн үнийн төлөвөөс харахад өсөлт гараагүй" хэмээн хариуллаа. 

Долдугаар сард хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууны үнэ хоёр удаа нэмэгдсэн бөгөөд литр тутамдаа нийт 600 төгрөгөөр өссөн. Тухайн үед АМГТГ-аас шатахууны үнийн өсөлт нь дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлттэй шууд хамааралтай бөгөөд импортод ямар нэгэн хязгаарлалт тавиагүй болохыг мэдэгдэж байв. 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.