Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
Лукас: Хариуцлагаа хүлээж уран бүтээлээсээ түр завсарлага авна

Солонгосын NCT хамтлагийн гишүүн ЛУкас бусдыг ашигладаг, хэд хэдэн фэнтйгээ зэрэг үерхсэн гэх мэт асуудалд өртөөд байгаа билээ. Энэ талаар хэсэгтээ чимээгүй байсан ч өнөөдөр тэрээр албан ёсоор уучлал хүсч урлагаас түр завсарлага авахаар болсоноо өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. 

 

Тэрээр “Сайн уу? Lucas байна.
Миний буруу үйлдлүүдээс болж хохирсон бүхий л хүмүүсээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Хэрвээ биечлэн уучалт гуйх боломж олдвол та бүхнээс уучлалт гуйхыг үнэхээр их хүсч байна. Үүний зэрэгцээ намайг хайрлаж, халамжилж байсан фенүүдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйя. Та бүхний урмыг хугалсандаа маш их харамсаж байна. Өнгөрсөн өдрүүдэд би хийсэн зүйлүүдийнхээ талаар маш сайн эргэцүүлж бодсон. Өөрийн хийсэн алдаа, хариуцлагагүй үйлдлээ ойлгож авахаас гадна намайг эртнээс хайрлаж, дэмжиж ирсэн фенүүдийнхээ урмыг хугалсан үйлдэл байсныг ойлгосон. Дахин нэг удаа надад урам хугарсан хүмүүсээсээ уучлалт гуйя. Дахиж ийм зүйл болохгүй гэж амлая. Бас энэ үйлдэлдээ өөрийгөө буруутган түр хугацаанд үйл ажиллагаа явуулахгүйгээр өөрийнхөө талаар илүү их тунгаан бодох болно. Эцэст нь надад итгэл хүлээлгэсэн хамтлагийн гишүүд, компаний ажилтнуудаасаа мөн надтай хамтран ажилладаг бүхий л хүмүүсээс хохирол учруулсандаа уучлалт хүсье” хэмээжээ. 
 
Эргэн сануулахад, NCT хамтлагийн гишүүн Лукасын хуучин найз бүсгүй өөрсдийн харилцааг ил болгож түүнийг өөрийг нь байнга ашигладаг байсан хэмээгээд вичатаар харилцаж байсан захидлуудаа ил болгосон. Тэрээр хэдийгээр энэ гээд үзүүлэх баримт байхгүй ч бидний харилцсан харилцаанууд хангалттай баримт болно хэмээн найдаж байна гэсэн бөгөөд түүнтэй холбогдсондоо харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Уг мэдээлэл гараад удаагүй байхад өөр нэгэн фэн нь мөн л түүнтэй болзож байснаа илчилсэн бөгөөд хамт байхдаа авсан зургуудаа цахим орчинд нийтэлсэн. Энэ нь тус хамтлагийн фэнүүд төдийгүй нитизүүдийн бухимдлыг ихээр төрүүлж улмаар цахим орчинд Лукасыг эрэгтэй биеэ үнэлэгч хэмээн тодотгож шүүмжилсээр байна. 
Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.