Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
Д.Сумъяабазар: Засгийн газраас Гандан хийд орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгох тогтоолыг гаргасан

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна

Хуралдаанаар нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн тухай авч хэлэлцсэн бөгөөд гарсан шийдвэрийн талаар Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцууллаа.

Тэрээр "Засгийн газраас түүхэн шийдвэрүүдийг гаргалаа. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль, Нийслэлийн төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулах ажлын явц, Гандантэгчэнлин хийдийн орчмын соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд шийдвэрүүдийг гаргалаа.

Улаанбаатар хотыг цаашид хөгжүүлэхэд нэг төвт хотоос олон төвт хот болгох гол зохицуулалтуудыг хийсэн. Үүнийг дагаад дагуул хотын бүтээн байгуулалтууд эхэлнэ. Шинэ нисэх онгоцны буудлын орчим “Аэро сити” буюу Хөшигийн хөндийн цогцолбор төвийг зохион байгуулахаар хуулийн төсөлд тусгасан. Энэ хууль нь чөлөөт буюу эдийн засгийн чөлөөт бүс болох зорилгыг агуулж байгаа. Гандан хийд орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгох тогтоолыг Засгийн газраас гаргасан. Гандан хийдийг автомашингүй бүс болгоход онцгой анхаарах ёстой бөгөөд тухай орчныг уламжлалт хэв маягаа хадгалсан аялал жуулчлалын төв болгох ёстой гэж хотын удирдлагууд үзэж байгаа.

Мөн Морингийн даваанд “Залуус-1” хорооллыг барихаар ажиллаж байна. Баянголын аманд “Залуус-2” хорооллыг барихаар бэлдэж байна. Дэнжийн 1000 орчим 1008 айлын орон сууц барихаар төлөвлөгөөтэй байгаа. Цаашид түгжрэлийг бууруулахаар дэд төвүүдийг барьж байгуулна" гэлээ.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.