Уншиж байна...
Д.Загджав: Хонконгт үндэснийхээ аюулгүй байдлыг хангах нь Хятадын дотоод асуудалД.Бат-Эрдэнэ: Шадар туслагч, менежер, ухуулагч нар л нэр дэвшигчийнхээ тойрогт шилжин санал өгч болноАзийн хөгжлийн банк: Дэлхийн эдийн засаг есөн их наяд ам.доллар алданаӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНАНИЙТИЙН ДУУНЫ 99 ДУУЧИН ХАМТАРЧ, ХҮНДЭТГЭЛИЙН ЛАЙВ ТОГЛОЛТ ХИЙНЭ“ФАНТАСТИК” ПРОДАКШНЫ УРАН БҮТЭЭЛЧИД УОК-Т НАЙМАН САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛААБ.ЖАРГАЛАН АН-ЫН ДЭД ДАРГААР ТОМИЛОГДЛООЛУ.ГАНТӨМӨР: КОМПАНИУДЫН 500 САЯАС ДООШИХ ЭРҮҮЛ ЗЭЭЛИЙГ ЖДҮ-ГИЙНХЭЭР СОЛИХ ХЭРЭГТЭЙДЭЛХИЙ ДАЯАР ӨНГӨРСӨН 24 ЦАГТ 76 МЯНГАН ХҮН ШИНЭЭР ХАЛДВАР АВЧЭЭМОНГОЛЫН БАГ ЦАХИМ СПОРТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛООХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД 100 МЯНГА БОЛГОНОУЛСЫН ХЭМЖЭЭНД 1088 СУРГАЛТЫН ТӨВИЙГ НЭЭНЭТАВДУГААР САРЫН 7-НД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРШРУТАД ОРОХ ӨӨРЧЛӨЛТҮҮДПРИУС АВТОМАШИНТАЙ БҮЛЭГЛЭН ГЭМТ ХЭРЭГ, ДЭЭРЭМ ҮЙЛДДЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭС.АМАРСАЙХАН: БААР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХААНА
ДЭЛХИЙ ДАЯАР ӨНГӨРСӨН 24 ЦАГТ 76 МЯНГАН ХҮН ШИНЭЭР ХАЛДВАР АВЧЭЭ

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
Дэлхий даяар өнгөрсөн 24 цагт 76 мянган хүн шинээр халдвар авч, 3000 гаруй хүн нас барлаа. Одоогийн байдлаар манай улсад 42 хүн халдвар авсан нь батлагдаж, 14 хүн эмчлэгдсэн байна. Мөн Улсын хэмжээнд 986 хүн ажиглалтад байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Тавдугаар сарын 10-нд улсын хэмжээнд ХӨСҮТ болон  Дархан-Уул аймгийн лабораториудад нийт 107 хүнд шинжилгээ хийлээ. 82 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн ачаа тээврийн 25 жолоочийн шинжилгээнд коронавирус илэрсэнгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 107 хүн байна. Халдвартай 30 хүнээс хоёр хүний бие хүндэвтэр байна. Энэ долоо хоногт Франкфуртын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээг хийж дуусна" гэлээ. 

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа "Иран улсад шинэ тохиолдлын тоо өдөрт дунджаар 1500-гаар нэмэгдэж байна. Тиймээс энэ даваа гарагаас эхлэн тав хоног хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн байна. Харин Их Британид энэ даваа гарагаас эхлэн гэрээсээ ажиллах боломжгүй хүмүүс ажилдаа явах, лхагва гарагаас иргэд гадаа салхилж, нарлах дасгал хөдөлгөөн хийх боломжтой гэж мэдээлжээ.
БНСУ-д шинээр 35 тохиолдол бүртгэгдэж, 10900 хүн халдвар авсан нь батлагдлаа. Японд шинэ 70 тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас баржээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://snews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.