Уншиж байна...
Д.Загджав: Хонконгт үндэснийхээ аюулгүй байдлыг хангах нь Хятадын дотоод асуудалД.Бат-Эрдэнэ: Шадар туслагч, менежер, ухуулагч нар л нэр дэвшигчийнхээ тойрогт шилжин санал өгч болноАзийн хөгжлийн банк: Дэлхийн эдийн засаг есөн их наяд ам.доллар алданаӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНАНИЙТИЙН ДУУНЫ 99 ДУУЧИН ХАМТАРЧ, ХҮНДЭТГЭЛИЙН ЛАЙВ ТОГЛОЛТ ХИЙНЭ“ФАНТАСТИК” ПРОДАКШНЫ УРАН БҮТЭЭЛЧИД УОК-Т НАЙМАН САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛААБ.ЖАРГАЛАН АН-ЫН ДЭД ДАРГААР ТОМИЛОГДЛООЛУ.ГАНТӨМӨР: КОМПАНИУДЫН 500 САЯАС ДООШИХ ЭРҮҮЛ ЗЭЭЛИЙГ ЖДҮ-ГИЙНХЭЭР СОЛИХ ХЭРЭГТЭЙДЭЛХИЙ ДАЯАР ӨНГӨРСӨН 24 ЦАГТ 76 МЯНГАН ХҮН ШИНЭЭР ХАЛДВАР АВЧЭЭМОНГОЛЫН БАГ ЦАХИМ СПОРТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛООХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД 100 МЯНГА БОЛГОНОУЛСЫН ХЭМЖЭЭНД 1088 СУРГАЛТЫН ТӨВИЙГ НЭЭНЭТАВДУГААР САРЫН 7-НД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРШРУТАД ОРОХ ӨӨРЧЛӨЛТҮҮДПРИУС АВТОМАШИНТАЙ БҮЛЭГЛЭН ГЭМТ ХЭРЭГ, ДЭЭРЭМ ҮЙЛДДЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭС.АМАРСАЙХАН: БААР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХААНА
УЛСЫН ХЭМЖЭЭНД 1088 СУРГАЛТЫН ТӨВИЙГ НЭЭНЭ

УОК-ын шуурхай штаб өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат сургалтын төвүүд үүдээ нээхээс өмнө эхлээд өөрсдөө бэлтгэлээ бүрэн хангасан байахыг анхаарууллаа. 

Сургалтын үйл ажиллагаа тодорхой хугацаанд явагдаагүй удсан тул сайтар цэвэрлэж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий ААН, байгууллагаар хийлгэсэн байх ёстой. Ингэснээр тухайн сургалтын төв нээгдэх анхан шатны бэлтгэл хангагдах юм. 

 МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат хэлэхдээ "Сургалтын байгууллагууд сургагч багш нартаа зөвлөмж, албан бичигтэй нэг бүрчлэн танилцуулах хэрэгтэй. Тухайн сургалтын байгууллагууд сургалтад хамрагдаж байгаа хүнээ сайтар бүртгэхийг хүсэж байна. Эхний ээлжинд нэг удаад арав хүртэл тооны сурагчид л хичээл заахыг зөвшөөрнө. Гэвч 15 м кв жижиг өрөөнд 10 хүүхэд суулгаж болохгүй гэв. Ингэснээр “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулна. Тодруулбал 2020 оны есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон боловсролын байгууллагуудын жагсаалтаас “сургалтын төв”-ийг хасч тус тогтоолд Засгийн газрын хуралдаанаар өөрчлөлт оруулснаар УОК-ын тогтоол хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ" гэв.

Мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох 414, гадаад хэлний сургалтын 255, жолоочийн мэргэшил олгох 419 гээд Улсын хэмжээнд бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1088 сургалтын төв байгаа аж.

Сургалтын төвүүд ямар бэлтгэл хангасан байх ёстой вэ?

  • Сургалтад хамрагдах хүүхдүүдийг иргэний үнэмлэхийн дагуу нэг бүрчлэн бүртгэнэ.
  • Хоёр цаг тутам анги танхимд агааржуулалт хийнэ.
  • Нэг удаад арав хүртэл тооны сургагчийг л хамруулна.   
  • Анги бүрт гар ариутгагч байрлуулсан байна.   
  • Биеийн халуун үзнэ. 
  • Хүн бүр амны хаалт зүүнэ.
  • Аль болох цахим сургалт хийнэ.
  • Ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулна.
  • Богино цагаар хичээллэнэ.
  • Хичээлийн хэрэгслийг дамжуулж хэрэглэхгүй.
  • Сандал, ширээ, самбар, номын ширээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэнэ.
  • Анги танхимд гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй.
  • Анги танхимд хооллохгүй. 
  • Урьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг ил байршуулсан байх шаардлагыг УОК, ЭМЯ-аас тавив.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://snews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.