Уншиж байна...
ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ, СЕМИНАР БОЛЛООД.Загджав: Хонконгт үндэснийхээ аюулгүй байдлыг хангах нь Хятадын дотоод асуудалД.Бат-Эрдэнэ: Шадар туслагч, менежер, ухуулагч нар л нэр дэвшигчийнхээ тойрогт шилжин санал өгч болноАзийн хөгжлийн банк: Дэлхийн эдийн засаг есөн их наяд ам.доллар алданаӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНАНИЙТИЙН ДУУНЫ 99 ДУУЧИН ХАМТАРЧ, ХҮНДЭТГЭЛИЙН ЛАЙВ ТОГЛОЛТ ХИЙНЭ“ФАНТАСТИК” ПРОДАКШНЫ УРАН БҮТЭЭЛЧИД УОК-Т НАЙМАН САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛААБ.ЖАРГАЛАН АН-ЫН ДЭД ДАРГААР ТОМИЛОГДЛООЛУ.ГАНТӨМӨР: КОМПАНИУДЫН 500 САЯАС ДООШИХ ЭРҮҮЛ ЗЭЭЛИЙГ ЖДҮ-ГИЙНХЭЭР СОЛИХ ХЭРЭГТЭЙДЭЛХИЙ ДАЯАР ӨНГӨРСӨН 24 ЦАГТ 76 МЯНГАН ХҮН ШИНЭЭР ХАЛДВАР АВЧЭЭМОНГОЛЫН БАГ ЦАХИМ СПОРТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛООХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД 100 МЯНГА БОЛГОНОУЛСЫН ХЭМЖЭЭНД 1088 СУРГАЛТЫН ТӨВИЙГ НЭЭНЭТАВДУГААР САРЫН 7-НД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРШРУТАД ОРОХ ӨӨРЧЛӨЛТҮҮДПРИУС АВТОМАШИНТАЙ БҮЛЭГЛЭН ГЭМТ ХЭРЭГ, ДЭЭРЭМ ҮЙЛДДЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Game of Thrones-VIII бүлгийн эхний ангийг 24 цагийн дотор 54 сая удаа хууль бусаар татаж авчээ

"Game of Thrones" цувралын найм дахь бүлгийн эхний анги өнгөрсөн Даваа гарагт гарч, тус цувралын түүхэнд хамгийн их үзэгчтэй ангиар тооцогдож байгаа юм.

Гэвч энэ анги хууль бусаар нийт 54 сая удаа татагдсан нь анхаарал татаж байна.

Тус ангийг кабелийн телевиз, HBO Now болон HBO Go зэрэг албан ёсны платформуудаар нийт 17.4 сая хүн үзсэн нь дээрх сувгуудын үзэгчдийн тоог 50 хувиар нэмэгдүүлжээ. Харин 2017 онд дэлгэцнээ гарсан VII бүлгийн эхний ангийг 16.9 сая хүн үзэж байсан аж.

Түүнчлэн хууль бусаар татаж үзсэн үзэгчдийн хамгийн их хувийг буюу 9.5 сая удаагийн таталтаар Энэтхэг, БНХАУ 5.2 сая удаагийн таталтаар тэргүүлж буй бөгөөд энэ тоо дараагийн ангиудад ч мөн өсөх хандлагатай байгааг онцлоод байна.

Хятадын эрх баригчид үзэл суртлын шалгуурынхаа дагуу эх хувилбараас нь 6 минутаар танаж үзүүлсэн нь тус улсын фэнүүдийн бухимдлыг хүргээд байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэсэн хэдий ч иргэдийнх нь зарим хэсэг ийнхүү улсынхаа интернэтийн хаалт хязгаарлалтыг янз бүрийн аргаар давж үзсэн нь ил болсон. 

Мөн өмнөх VII бүлгийн эхний анги 72 цагийн дотор нийт 90 сая удаа татагдаж байсан ба тус бүлгийн сүүлийн анги 72 цагийн дотор 120 сая удаа татагдсан гэсэн үзүүлэлт байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://snews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.