Уншиж байна...
300 мянган төгрөг авч чадаагүй иргэдийн анхааралдГерманд ажиллаж буй Б.Энхмаа эмч коронавирусийн эмчилгээний талаар зөвлөмж өгч байнаСанхүүгийн МАЦАГ барих 5 зарчимХөл хорионы өдрүүдэд дугаарын хязгаарлалтад орохгүй байгууллагууд...АН-ыг хоёр тамгатай болгосон шүүгчдэд хариуцлага оногдуулжээСолонгосын Засгийн газар гадаад ажилчдын визний хугацааг нэг жилээр сунгахаар боллооҮндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг сунгажээС.Баярцогт, Ч.Сайханбилэг, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Д.Эрдэнэбат, Б.Болор, Г.Батхүү, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарын АРДЧИЛАГЧИД хэний ӨС ХОНЗОНГИЙН бай боловФото: Кпопын хамгийн халуухан, төгс биетэй эрэгтэй ододОрж ирээгүй оффшорын мөнгө ба Ерөнхийлөгчийн 1 сая дахин бүдэрлээЖ.Байгалмаа: Хөл хорионы дараа халдварын тоо буцаад өсөхөөр харагдаж байнаШӨХТГ-аас IPTV болон үүрэн холбооны оператор компаниудад шаардлага хүргүүлжээКоронавирусний халдварын улмаас 20 настай эрэгтэй нас баржээДээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг шинээр баталлааАвлига гэж юу вэ?
Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч надтай холбоотой 7 хориг тавьсан. Бүгд хууль зөрчсөн

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийг нь Сангийн сайдаар ажиллаж байх үед нь долоон удаагийн хоригийг Ерөнхийлөгчөөс хүлээн авсан бөгөөд бүгд хууль зөрчсөн байсан гэдгийг хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Ёс зүйгүй хүмүүс Цэцэд байгаа бол хариуцлага тооц. Дээд шүүх хоёр хүн ирүүлэх ёстой юм бол яагаад нэг хүн ирүүлсэн юм бэ. Хуулиа хэрэгжүүлэхгүй бол энэ улс жонхуураад дууслаа. Ерөнхийлөгч  нь Ерөнхийлөгч шиг, аль ч шатанд хуулийг ягштал биелүүлдэг болмоор байна. Ерөнхийлөгч надтай холбоотой 7 хориг тавьсан. Бүгд хууль зөрчсөн. Хориг тавьж болно. Хориг хуульд нийцэж байх ёстой. Байхгүй хуульд хүртэл хориг тавьсан. Нэгдсэн төсөв, улсын төсөв хоёроо холиод тавьсан байсан. Тэр бүгдийг УИХ хүлээн аваагүй.  ҮХЦэцэд нөлөөлдөг байдлаа болих хэрэгтэй. Яагаад Ерөнхийлөгч зам хааж, байгаад ҮХЦ дээр очиж хуралдаж байдаг юм. Монголд засаглал хэв горимдоо ормоор байна. Шүүх нь шүүх шиг, прокурор нь прокурор шиг, Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг болохгүй бол жонхуурч дууслаа. Хэн нэг хүн таалагдахгүй бол хориг тавьж байдаг байж болохгүй. Энэ хоригийг хүлээж авч болохгүй. Энэ бол бөгс нь бөөрөндөө, цэр нь цээжиндээ байх эрх үүргийн хуваарилалтыг УИХ хийж байгаа юм. Хариуцсан хариуцсан ажлаа хиймээр байна” гэсэн юм. 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.