Уншиж байна...
Санхүүгийн МАЦАГ барих 5 зарчимХөл хорионы өдрүүдэд дугаарын хязгаарлалтад орохгүй байгууллагууд...АН-ыг хоёр тамгатай болгосон шүүгчдэд хариуцлага оногдуулжээСолонгосын Засгийн газар гадаад ажилчдын визний хугацааг нэг жилээр сунгахаар боллооҮндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг сунгажээС.Баярцогт, Ч.Сайханбилэг, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Д.Эрдэнэбат, Б.Болор, Г.Батхүү, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарын АРДЧИЛАГЧИД хэний ӨС ХОНЗОНГИЙН бай боловФото: Кпопын хамгийн халуухан, төгс биетэй эрэгтэй ододОрж ирээгүй оффшорын мөнгө ба Ерөнхийлөгчийн 1 сая дахин бүдэрлээЖ.Байгалмаа: Хөл хорионы дараа халдварын тоо буцаад өсөхөөр харагдаж байнаШӨХТГ-аас IPTV болон үүрэн холбооны оператор компаниудад шаардлага хүргүүлжээКоронавирусний халдварын улмаас 20 настай эрэгтэй нас баржээДээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг шинээр баталлааАвлига гэж юу вэ?АНЭУ 28 настай газрын тосны инженер бүсгүйг анхны эмэгтэй сансрын нисгэгчээр сонгожээӨнөөдөр Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ
Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагийн байдлаар нэг хүн нас барж, халдварын улмаас нас барсан хүний тоо 18 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцуулсан юм.

 

Тэрээр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 11,116 шинжилгээ хийхэд 554 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр дотоодод бүртгэгдсэн халдварын тоо улсын хэмжээнд 12,780 болж байна. Нийт батлагдсан тохиолдлын 451 нь нийслэл хотод бүртгэгдсэн бол 102 нь орон нутагт болон гадаадаас нэг тохиолдол бүртгэгдлээ. 

Одоогоор орон нутгаас Төв аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд Улаанбаатар хоттой ойр гэдэг утгаараа тус аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байна. Сүүлийн 24 цагт 372 хүн эдгэрч, эмнэлгээс гарч эдгэрсэн хүний тоо 8,140 боллоо. 

Одоогоор халдварын улмаас 2,637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдгээрийн биеийн байдлыг танилцуулбал, 2,176 хүний биеийн байдал хөнгөн, 373 хүний биеийн байдал хүндэвтэр, 74 хүний биеийн байдал хүнд байгаа бол 14 хүний биеийн байдал маш хүн байна.

Түүнчлэн дээрх тоо нь зөвхөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс гадна 2,000 гаруй иргэн хөнгөн хэлбэрээр өвчилж, гэрээр эмчлүүлж байгаа гэдгийг хэлмээр байна.

Мөн харамсалтай нэг мэдээ байгаа нь өнгөрсөн хоногт халдварын улмаас нэг нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 18 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.