Уншиж байна...
Санхүүгийн МАЦАГ барих 5 зарчимХөл хорионы өдрүүдэд дугаарын хязгаарлалтад орохгүй байгууллагууд...АН-ыг хоёр тамгатай болгосон шүүгчдэд хариуцлага оногдуулжээСолонгосын Засгийн газар гадаад ажилчдын визний хугацааг нэг жилээр сунгахаар боллооҮндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг сунгажээС.Баярцогт, Ч.Сайханбилэг, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Д.Эрдэнэбат, Б.Болор, Г.Батхүү, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарын АРДЧИЛАГЧИД хэний ӨС ХОНЗОНГИЙН бай боловФото: Кпопын хамгийн халуухан, төгс биетэй эрэгтэй ододОрж ирээгүй оффшорын мөнгө ба Ерөнхийлөгчийн 1 сая дахин бүдэрлээЖ.Байгалмаа: Хөл хорионы дараа халдварын тоо буцаад өсөхөөр харагдаж байнаШӨХТГ-аас IPTV болон үүрэн холбооны оператор компаниудад шаардлага хүргүүлжээКоронавирусний халдварын улмаас 20 настай эрэгтэй нас баржээДээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг шинээр баталлааАвлига гэж юу вэ?АНЭУ 28 настай газрын тосны инженер бүсгүйг анхны эмэгтэй сансрын нисгэгчээр сонгожээӨнөөдөр Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ
МҮОХ: Н.Түвшинбаярын олимпийн алт, мөнгөн медаль хөндөгдөхгүй

Жүдо бөхийн шигшээ багийн гишүүн-тамирчин байх үедээ хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Найдангийн Түвшинбаярын Бээжин-2008 олимпийн наадмаас эх орныхоо түүхэнд хүртсэн анхны алтан медаль, Лондон-2012 наадмаас мөнгөн медалийн болзол хангаж, Монголын түүхэн дэх олимпийн анхны хос медальтнаар тодорсон гаргуун амжилтын албан ёсны үнэт баталгаа олимпийн алт, мөнгөн медалийг ОУОХ-ноос хураах асуудлыг огт хөндөөгүй, цаашдаа ч огт хөндөхгүй халдашгүй дархан өв гэдгийг МҮОХ мэдэгдэж байна.

 

Олимпийн медалийг тухайн наадмын үеэр допинг хэрэглэсэн нь батлагдсан, олимпийн медалийн тавцанд гарахаас татгалзсан, шагналын ёслолын дараа олимпийн медалийн нэр хүндийг гутаан ,үзэгчдийн нүдэн дээр спортын дэвжээ, танхимд санаатайгаар орхисон, мөн ёслолын үеэр улс төрийн хориотой плакат өргөж, ухуулга уриа хашгирах зэрэг зохисгүй үйлдэлд бүрмөсөн хураадаг дүрэмтэй билээ.

ОУОХ-ноос Н.Түвшинбаярын олимпийн медалийн асуудлаар МҮОХ-нд огт хандаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж, ОУОХ-ны Olympics | Olympic Games, Medals, Results, News | IOC сайт дээр Монгол улсын нэрийн өмнөөс түүний хүртсэн мөнхийн гавъяа олимпийн алт, мөнгөн медаль нь албан бүртгэлтэй хэвээр буйг та бүхэнд үүгээр толилуулж байна.

 

эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.