Уншиж байна...
Санхүүгийн МАЦАГ барих 5 зарчимХөл хорионы өдрүүдэд дугаарын хязгаарлалтад орохгүй байгууллагууд...АН-ыг хоёр тамгатай болгосон шүүгчдэд хариуцлага оногдуулжээСолонгосын Засгийн газар гадаад ажилчдын визний хугацааг нэг жилээр сунгахаар боллооҮндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг сунгажээС.Баярцогт, Ч.Сайханбилэг, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Д.Эрдэнэбат, Б.Болор, Г.Батхүү, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарын АРДЧИЛАГЧИД хэний ӨС ХОНЗОНГИЙН бай боловФото: Кпопын хамгийн халуухан, төгс биетэй эрэгтэй ододОрж ирээгүй оффшорын мөнгө ба Ерөнхийлөгчийн 1 сая дахин бүдэрлээЖ.Байгалмаа: Хөл хорионы дараа халдварын тоо буцаад өсөхөөр харагдаж байнаШӨХТГ-аас IPTV болон үүрэн холбооны оператор компаниудад шаардлага хүргүүлжээКоронавирусний халдварын улмаас 20 настай эрэгтэй нас баржээДээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг шинээр баталлааАвлига гэж юу вэ?АНЭУ 28 настай газрын тосны инженер бүсгүйг анхны эмэгтэй сансрын нисгэгчээр сонгожээӨнөөдөр Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал ҮХЦ 10 гишүүнтэй болчихно

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй байх 2 үндэслэл хэлье. Үндсэн хуулийн үндэслэл байна. Ерөнхийлөгч бол ҮХЦ-ийн гишүүнийг чөлөөлөн асуудалд хориг тавьсан. Хэрвээ УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал чөлөөлөгчдсөн гишүүн "амилна" энэ тохиолдолд ҮХЦ 10 гишүүнтэй болно. Үндсэн хуульдаа 9 гишүүнтэй байна гэж заасан. Ингэхээр УИХ Үндсэн хууль зөрчинө. Тиймээс УИХ-ыг Үндсэн хууль зөрчихөд түлхсэн ийм хоригийг хүлээн авах боломжгүй гэж хэлмээр байна. Ерөнхийлөгч болон УИХ-ын үйл ажиллагаа Үндсэн хуулийн зааг раманд баригдаж явмаар байна. УИХ Ерөнхий сайд, УИХ-ын дарга, байнгын хорооны дарга, ҮХЦ-ийн гишүүнийг томилдог. Энэ нь Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийн асуудал. Энэ бүрэн эрхэд Ерөнхийлөгч хориг байдлаар халдан орох боломжийг Үндсэн хууль олгоогүй. Хэрвээ олговол засаглалын хямрал руу хүрнэ. Гэхдээ Ерөнхиийлөгчид олгосон бүрэн эрх бий. Одон медаль, шагнал гардуулах, уучлал үзүүлэх гэх мэт УИХ энэ бүрэн эрхэд халдаж болохгүй. Өгөх ёсгүй хүнд гавьяат өгсөн гээд УИХ оролцоод байж болохгүй. Тиймээс эдгээр асуудлыг Үндсэн хуулийн хүрээ заагт тодотгож Ерөнхийлөгч болон УИХ-ын тухай хуульд нарийвчлан заах шаардлага байна" гэлээ. 

Ингээд “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.