Уншиж байна...
300 мянган төгрөг авч чадаагүй иргэдийн анхааралдГерманд ажиллаж буй Б.Энхмаа эмч коронавирусийн эмчилгээний талаар зөвлөмж өгч байнаСанхүүгийн МАЦАГ барих 5 зарчимХөл хорионы өдрүүдэд дугаарын хязгаарлалтад орохгүй байгууллагууд...АН-ыг хоёр тамгатай болгосон шүүгчдэд хариуцлага оногдуулжээСолонгосын Засгийн газар гадаад ажилчдын визний хугацааг нэг жилээр сунгахаар боллооҮндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг сунгажээС.Баярцогт, Ч.Сайханбилэг, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Д.Эрдэнэбат, Б.Болор, Г.Батхүү, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарын АРДЧИЛАГЧИД хэний ӨС ХОНЗОНГИЙН бай боловФото: Кпопын хамгийн халуухан, төгс биетэй эрэгтэй ододОрж ирээгүй оффшорын мөнгө ба Ерөнхийлөгчийн 1 сая дахин бүдэрлээЖ.Байгалмаа: Хөл хорионы дараа халдварын тоо буцаад өсөхөөр харагдаж байнаШӨХТГ-аас IPTV болон үүрэн холбооны оператор компаниудад шаардлага хүргүүлжээКоронавирусний халдварын улмаас 20 настай эрэгтэй нас баржээДээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг шинээр баталлааАвлига гэж юу вэ?
С.Эрдэнэд прокурорын тогтоол дамжуулсан Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргал шүүгч болох гэж байна

Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Л.Түвшинжаргал Нийслэлийн захиргааны хэргийн шүүгчээр томилогдсон уу гэх мэдээлэл гарч ирлээ.

Тодруулбал... Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүлсэн, “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай” саналыг гаргаж байжээ. Энэ саналд “Лүндэнбазарын Түвшинжаргалыг Нийслэлийн дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд” гэж тусгажээ.

Саяхан АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийхдээ... “Ерөнхийлөгч Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргал над руу залгаад танд бичиг өгье гэсэн. Тэр өгсөн бичиг нь Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбатын гарын үсэгтэй С.Эрдэнэд үүсгэсэн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол байсан” гэж мэдэгдсэн билээ.

Өөрөөр хэлбэл Х.Баттулгын шинэ хонгилын гол төлөөлөгчийн нэг нь Л.Түвшинжаргал юм. Тэрээр Х.Баттулгыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхад нь туслахаар нь ажиллаж ирсэн түүхтэй. Л.Түвшинжаргал нь МУИС-ийг Хуульзүйн сургуулийг төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй нэгэн гэнэ.

Эргэн сануулахад...  Л.Түвшинжаргалыг 2016 оны  3сарын 16-нд Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын 32 мянган га газрыг 3500 га болгон хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх үндэслэлээр баривчилж байсан билээ.

 

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.