Уншиж байна...
300 мянган төгрөг авч чадаагүй иргэдийн анхааралдГерманд ажиллаж буй Б.Энхмаа эмч коронавирусийн эмчилгээний талаар зөвлөмж өгч байнаСанхүүгийн МАЦАГ барих 5 зарчимХөл хорионы өдрүүдэд дугаарын хязгаарлалтад орохгүй байгууллагууд...АН-ыг хоёр тамгатай болгосон шүүгчдэд хариуцлага оногдуулжээСолонгосын Засгийн газар гадаад ажилчдын визний хугацааг нэг жилээр сунгахаар боллооҮндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг сунгажээС.Баярцогт, Ч.Сайханбилэг, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Д.Эрдэнэбат, Б.Болор, Г.Батхүү, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарын АРДЧИЛАГЧИД хэний ӨС ХОНЗОНГИЙН бай боловФото: Кпопын хамгийн халуухан, төгс биетэй эрэгтэй ододОрж ирээгүй оффшорын мөнгө ба Ерөнхийлөгчийн 1 сая дахин бүдэрлээЖ.Байгалмаа: Хөл хорионы дараа халдварын тоо буцаад өсөхөөр харагдаж байнаШӨХТГ-аас IPTV болон үүрэн холбооны оператор компаниудад шаардлага хүргүүлжээКоронавирусний халдварын улмаас 20 настай эрэгтэй нас баржээДээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг шинээр баталлааАвлига гэж юу вэ?
Д.Ганзориг: Цэрэгт гарч буй хэргүүдийг Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд дангаараа шийдэж чадахгүй

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонслоо. 

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: 2016-2020 онд Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой асуудал 62 болсон, энэ хугацаанд 2 хүн амь насаа алдсан. Цэргийн бие бүрэлдэхүүн ёс зүйтэй ажиллахыг хичээдэг. Зэвсэгт хүчин рүү ирж байгаа хугацаат цэргийн алба хаагчдыг жилийн хугацаанд хүмүүжүүлэх хүндрэлтэй. Цэргийн алба хаагчийн сэтгэл зүйчээр ажилладаг хүмүүс байгаа ч мэргэшсэн нь нэг бий. Бидэнд цэргийн прокурорын байгууллага хэрэгтэй байна. Хохирсон цэргийн гэр бүлд тэтгэмж өгөхийг хууль эрх зүйн хүрээнд өгнө. Ахлагчийн албан тушаалын цалингаар тооцож өгнө. Хүний амь насыг мөнгөөр хэмжээгүй юм шүү. гэлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Асуудал нь яг хаана байна вэ. Та нарын сэтгэл дутаж байна гэж дүгнэмээр байна. Та нар өнөөдөр хамгийн тааламжтай нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс. Хэрвээ эдгээр 12 хэрэг гарахын өмнөх эхний хэрэг дээр  нухацтай ажилласан бол дараагийн 11 хэрэг гарахгүй байх байсан. 11 аав, ээж хагацал зовлон амсахгүй байх байлаа.  Хэн хариуцлага хүлээсэн юм. Өнөөдөр асуудлыг сенсаци болгоод өнгөрөх төдий хоосон хандах ёсгүй. Залуусыг эх оронч, чийрэг бие бялдартай болгох гэж цэрэгт явуулдаг болохоос биш нэг хариуцлагагүй даргын гарын шүүс болгохыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийг шийдэх хүртэл нь явна.

 ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: Бид асуудлыг хуулийн дагуу шийдүүлнэ. Тухайн хэрэгт холбогдсон салаан дарга Г зохих ёсны дагуу шийтгэлээ хүлээнэ. Бидэнд ямар ч хаалт байхгүй. Сүүлийн хоёр жилд 12  хэрэг гарлаа гэж та хэлж байна. Надад ийм тоо алга. Энэ мэдээллийг та хаанаас авсан бэ. Хэрэг гарсан хамгийн оргил үе нь 2018, 2019 онууд байсан. Одоо 50 хувиар буурсан. Бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байгаа боловч эцсийн дүндээ асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Гарч буй хэргүүдийг Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд дангаараа шийдэж чадахгүй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэнд, амь насанд халдаж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил. Цэрэгт дэг байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг өнөөдөр хүлээн зөвшөөрч болохгүй. Ямар асуудал болохгүй болоод одоо хүртэл цэргийн дэг байгаад байгаа юм бэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар цэргийн дотоод албаны дүрэм гэж гарсан. Энэ дүрэм яагаад хэрэгжихгүй байна вэ. ХЭҮК энэ тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ.

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: Цэрийн өдөр тутмын үйл ажиллагааг дотоод албан дүрмээр зохицуулдаг. Үүнд цэргийн албан хаагчдын ёс зүй хэм хэмжээг заасан байдаг. 100 хувийн хангалттай байхаас 66 хувийн хангалттай байна. Энэ бүхнийг цэгцлэхэд та бүхний дэмжлэг хэрэгтэй.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах яаманд хууль эрх зүй, хангамж, орон тоо асуудалтайгаас хүн амины хэрэг гараад байгаа юм биш. Энэ бол шат шатандаа хариуцлага яаж суларсныг, ажлаа яаж хариуцаж байгаагийн илрэл. Тухайлбал, цэргийг хариуцдаг албан тушаалтнууд жанжин штабаас эхлээд салаан захирагч хүртэл маш олон шат дамжлага байгаа. Энэ бол хүнтэйгээ ойр ажиллахгүй байгаатай холбоотой гэж үзэж байгаа. Түүнээс нийгмээс янз бүрийн хүүхдүүд орж ирээд түүнийг нь бид дийлэхгүй болоод байгаа юм байхгүй.

 

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.