Уншиж байна...
300 мянган төгрөг авч чадаагүй иргэдийн анхааралдГерманд ажиллаж буй Б.Энхмаа эмч коронавирусийн эмчилгээний талаар зөвлөмж өгч байнаСанхүүгийн МАЦАГ барих 5 зарчимХөл хорионы өдрүүдэд дугаарын хязгаарлалтад орохгүй байгууллагууд...АН-ыг хоёр тамгатай болгосон шүүгчдэд хариуцлага оногдуулжээСолонгосын Засгийн газар гадаад ажилчдын визний хугацааг нэг жилээр сунгахаар боллооҮндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг сунгажээС.Баярцогт, Ч.Сайханбилэг, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Д.Эрдэнэбат, Б.Болор, Г.Батхүү, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарын АРДЧИЛАГЧИД хэний ӨС ХОНЗОНГИЙН бай боловФото: Кпопын хамгийн халуухан, төгс биетэй эрэгтэй ододОрж ирээгүй оффшорын мөнгө ба Ерөнхийлөгчийн 1 сая дахин бүдэрлээЖ.Байгалмаа: Хөл хорионы дараа халдварын тоо буцаад өсөхөөр харагдаж байнаШӨХТГ-аас IPTV болон үүрэн холбооны оператор компаниудад шаардлага хүргүүлжээКоронавирусний халдварын улмаас 20 настай эрэгтэй нас баржээДээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг шинээр баталлааАвлига гэж юу вэ?
ШИНЭ НАЦИОНАЛ СОЦИАЛИЗМ ӨНДИЙЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ!!!

Сүүлийн үед манайд болж байгаа үйл явдлуудыг ажиглахад тэртээ 1930-аад онд Герман улсад нүүрлэсэн национал социализмын үйл явц харагдах шиг болох юм. Улс төрийн тогтворгүй байдал улам газар авч, төрийн институц хоорондын зөрчил хурцдаж, хууль, шүүхийнхний дураараа авирлалт хэтэрч, ард иргэдийн айдас хүйдэс улам бүр нэмэгдэж байна. Үзэл суртлын кампанит ажилд бүх нийтээрээ татагдан орж, нийгмийн сүлжээгээр улааныхан ба харынхан болон талцаж, бие биенийхээ эсрэг гүтгэлэг доромжлолын эх адаггүй угаадас цацаж байна.

Үүнийг хөхиүлэн дэмжиж, хөөргөн дэвэргэж байгаа нэг хүн бий. Энэ бол эрх мэдлийн өндөрлөгт эргэлзээтэй замналаар хүрсэн Ерөнхийлөгч Х.Баттулга гэдгийг хэн хүнгүй мэддэг болжээ. Алсын шунал, атгаг санаагаа гүйцэлдүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй хүн байжээ гэдэг нь улам бүр тодорсоор байна. Азын сугалаа гаргаж ард иргэдийнхээ халаас суйлахаас ажлаа эхэлсэн тэр, өмч хувьчлал нэрээр улсын үйдвэрүүдийг үнэгүйдүүлж авсан "баян" билээ.

Тэрээр өөрийн гараараа нэг ч үйлдвэр, завод бариагүйг бүгд мэднэ. Өөрийнх нь мөнгөөр өөрийг нь худалдаж авдаг арга зальтай хүн. Энэ л аргаараа ардчиллын нэрээр улс төрийн тавцанд гарч ирсэн тэр төрийн тэргүүн болтолоо дэвшсэн хэрнээ шунал тачаалдаа ханалгүй, бүх эрх мэдэл, эд баялагийн эзэн болох гэж ардчиллаа эргээд боомилон устгахаар зүтгэж байна. Улс төрийн болон бизнесийн өрсөлдөгчдөө замаасаа зайлуулахын гүжир гүтгэлгийн кампанит ажил зохион байгуулдаг, хүнд гэмт хэрэгт холбогдуулахыг оролддог, дараа ажил албан тушаалыг нь дээрэмддэг, хөрөнгийг нь булаадаг тогтолцоог тэр бий болгожээ.

Өнгөрсөн бүх үйл явдлыг эргэцүүлэн бодоход ийм л дүр зураг харагдаж байна.

"Тангарагийн буг", “Таван толгойн дээрэм", "Төмөр замын айдас", "Энхбаярын ноёрхол", "Элбэгдоржийн дарангуйлал", "Энхболдын хуйвалдаан" гээд өч төчнөөн нэвтрүүлгүүдээрээ Х.Баттулга өрсөлдөгчдөө намнаж, шорон оронд илгээж, шүүх цагдаагаар айлгаж ирсэн. Бүр цаашилбал бизнесмэнүүдийг энэ аргаараа айлган сүрдүүлж, дарамтлан зовоож, хөлс цусаараа босгосон өв хөрөнгийг нь дээрэмдэн тонож эхэлжээ. Уул уурхайн томоохон ордууд сэмхэн түүний мэдэлд шилжиж, улсын ихэнх банкны хувь түүнийх болж хувирч байна. Нэр холбогдоогүй банк гэж түүнд алга. Ингэж тэр улс төр, бизнесийг бүхэлдээ гартаа оруулах ажилдаа төрийн хууль шүүх, хувийн хэвлэл мэдээлэл, хувийн хүчний байгууллагыг дайчлан оролцуулж, хүч хавсран түрэмгийлэл үйлдэн, дээрэм тонуулаа чөлөөтэй хийж байна. Өмгөөлөгч Б.Баасандоржийн илэрсэн сүлжээ бол зөвхөн нэг л хэсэг, үүний цаана бас юу байгааг төсөөлөхийн ч аргагүй.

Ингэж л хууль шүүхийн байгууллагыг өөрийнхөө дураар удирдаж, өрсөлдөгчдөө намнах хэрэгсэл болгон ашиглаж байгаа. Х.Баттулгын үзэл суртлын дуу хоолойнууд монголчуудыг таллан хувааж, улс төрийн хатуу тэмцэл рүү уриалан дуудаж байна. Нэгэн цагт Гитлерийн үзэл суртлын ухуулагч байсан Герингийн үүргийг, харгис цагдаагийн дарга байсан Геббелсийн үүргийг одоо цагт Х.Баттулгад хэн, хэн гүйцэтгэж байгааг бүгд мэднэ.

Монголын жудогийн холбоог Х.Баттулга хувийн хамгаалах байгууллага, харгис “цагдаагийн газар” болгочихсон байсан гэвэл хэтрүүлэг болохгүй. Тээр жил Х.Баттулгыг Эрүүгийн цагдаагийн газраас баривчлан шалгах гэхэд олимпийн аварга Н.Түвшинбаяр, Херогийн Б.Баатар, сэтгүүлч Г.Уянга гэх мэт хамгаалагч нар саад учруулж, олон түмнийг уриалан дуудаж, хүчирхийлэл рүү түлхэж байсныг монголчууд мартаагүй. Тэд нар бол Х.Баттулгын Геринг, Геббелс нар юм.

Одоо тэд Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэхийн тулд аль байдгаа барж байна. Өнгөтэй өөдтэй улстөрчдийг элбэж байгаад намнаж, эд хөрөнгөтэй хүнийг айлган сүрдүүлж булаах ажилдаа эрээ цээргүй ороод байна. Энэ булхай нь эхнээсээ илэрч байна. Өнөөх “харгис цагдаа” Н.Түвшинбаяр өөрөө өөрийгөө илчиллээ. Х.Баттулгаа л өмөөрч эртний андаа үхтэл нь зодлоо. АН-ын даргын сунгаа, Ерөнхийлөгчид хэнийг сонгох вэ? Тавантолгойн нүүрсны орд, төмөр замын талаар өрнөсөн халуухан маргаан нэг нэгнийхээ амь насанд халдах хэмжээнд хүртэл өрнөсөн нь тодорхой болж байна.

Н.Түвшинбаярыг өмгөөлж өнөөх үзэл сурталч Г.Уянга бичихдээ "Би төсөөллөө л дөө, хэрэв Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөдөр Чингис хаан дэвшиж байгаа бол "Жаахан байхдаа Бэхтэр ахаа алсан алуурчин, гэмт хэрэгтэн. Ерөнхийлөгчид дэвших биш шоронд орох ёстой" гээд өдийд өөдийн нар үзэхгүй алуулж байгаа" гэж зодооныг өдөөсөн эзэн нь Х.Баттулга гэдгийг илчлээд "Аварга, начин хоёрын хар дарсан зүүд шиг энэ үйл явдал мартагдана, бүдгэрнэ... Харин манай амьд үхдлийн сүрэг дараагийн сэг зэм рүүгээ цусаа урсган дайрцгаана. Амьд үхдлийн нийгэм үлдэнэ!" гэж бичжээ. Ингэж л шударга үнэнийг шүүмжлэн хэлэлцсэн Монголын ард түмнийг орчин цагийн СС-ийн үзэл сурталч Г.Уянга "амьд үхдэлүүд" хэмээн дайрч доромжилж байна. Эдгээр үйлдлүүд, энэ үгс цус ханхалсан шинэ национал социализм өндийж байгааг илтгэж байна. Хэзээ мөдгүй Рейхстаг шатаж, улс төрийн нам хаагдаж, еврейчүүд хөрөнгөө хураалгаж байсан цаг ойртоод байх шиг санагдах юм. Сонор сэрэмжтэй байгтун, монголчуудаа.

Г.ДАРАМБАЗАР

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.