Уншиж байна...
300 мянган төгрөг авч чадаагүй иргэдийн анхааралдГерманд ажиллаж буй Б.Энхмаа эмч коронавирусийн эмчилгээний талаар зөвлөмж өгч байнаСанхүүгийн МАЦАГ барих 5 зарчимХөл хорионы өдрүүдэд дугаарын хязгаарлалтад орохгүй байгууллагууд...АН-ыг хоёр тамгатай болгосон шүүгчдэд хариуцлага оногдуулжээСолонгосын Засгийн газар гадаад ажилчдын визний хугацааг нэг жилээр сунгахаар боллооҮндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг сунгажээС.Баярцогт, Ч.Сайханбилэг, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Д.Эрдэнэбат, Б.Болор, Г.Батхүү, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарын АРДЧИЛАГЧИД хэний ӨС ХОНЗОНГИЙН бай боловФото: Кпопын хамгийн халуухан, төгс биетэй эрэгтэй ододОрж ирээгүй оффшорын мөнгө ба Ерөнхийлөгчийн 1 сая дахин бүдэрлээЖ.Байгалмаа: Хөл хорионы дараа халдварын тоо буцаад өсөхөөр харагдаж байнаШӨХТГ-аас IPTV болон үүрэн холбооны оператор компаниудад шаардлага хүргүүлжээКоронавирусний халдварын улмаас 20 настай эрэгтэй нас баржээДээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг шинээр баталлааАвлига гэж юу вэ?
 ЕТГ-ын дарга З.Энхболд: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг 2025 оноос эхлэн мөрдөж эхлэх байсныг 2021 он болгох нь зүйтэй

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болсон заалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оруулсан гэгдэж байгаа билээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн зохицуулалтын дагаж мөрдөх хугацаа  анх уг нь 2025 оноос дагаж мөрдөхөөр тусгасан байсныг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөх заалтыг хасуулах санал гаргаснаар Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших боломжгүй болсон.

Энэ асуудал яригдаж шийдэгдсэн Төрийн байнгы хорооны 2019.09.07-ны өдөр болсон хуралдааны мэдээллийг хүргье. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:  За одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ирсэн байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн бүрэн эрх Ерөнхийлөгчид тавих шалгууртай холбоо өөрчлөлтийг ярьж байна. Төслөөр бол 2025 оны долдугаар сарын 1-нээс үйлчлэнэ гэж байсан. Ажлын хэсэг дээр бол 2021 оны долдугаар сарын 1-нээс гэсэн байна. Шинэ үндсэн хууль хэрэгжиж байгаатай холбоотойгоор шинэ Үндсэн хуулийн орчинд Ерөнхийлөгчийн сонгууль явагдах  ёстой гэсэн саналууд яригдсан. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн байр суурийг сонсъё гэсэн юм аа. З.Энхболд даргад микрофоныг өгье.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: 2025 он байсныг 2021 он болгох гэж байгаа юм байна тээ? Ингэх нь зүйтэй л дээ. Яагаад гэхээр Үндсэн хууль нь өөрчлөгдсөн байдаг. Дахиад хуучин Үндсэн хуулийн дагуу сонгууль явуулаад байх нь зохиомжгүй учраас 2021 он болгох нь зүйтэй. Гэхдээ техникийн хувьд ийм хүндрэлүүд гарна. Үүнийг ажлын хэсэг байнгын хороо, УИХ харгалзан үзэхгүй бол болохгүй. 2021 оны тавдугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө шинэ хуулиар явах ёстой. Тэр шинэ хуулиа гаргахын тулд Ерөнхийлөгч сонгуулийн хуулиа өөрчлөх ёстой. Ерөнхийлөгчийг 2021 онд ажлаа дуусах хүртэл нь ажлаа хийх бололцоог нь хангаж өгөхийн тулд шилжилтийн хууль бичихгүй бол болохгүй байх аа гэж бодож байгаа юм. 2025-ыг 2021 он болгохоос гадна ингэх практик шаардлага гарах болов уу.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: За тэгэхээр төслийн хоёрдугаар зүйлийг хасах гээд санал хураагдчих юм болвол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт маань 2020 оны таван сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болоод явчихна. Түүнтэй холбоотой Ерөнхийлөгчтэй холбоотой заалт хүчин төгөлдөр болоод явчих учраас түүнтэй холбоотой холбогдох зохицуулалтуудыг холбогдох одоо органик хуулиуд нь хийгээд явах  бололцоо боломж бүрдээд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль  шинэ Үндсэн хуулийн эрх зүйн орчинд явах бололцоо боломж нь бүрдэнэ гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Ерөнхийлөгч Монгол Улсын үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлтийг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө гээд одоо байж байна. За үүнийг 2021 он болгоё оо гэж байна. Одоо ингээд санал хураагдах нь байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: За саяны санал дээр хасаад явчихад ойлгомжтой болох юм байна тийм үү? Хоёрдугаар зүйлийг хасах гэсэн санал хураалтыг явуулахад сая бол гишүүд ярилцаад ерөнхийдөө бол тийм харшлах зүйл байхгүй юм байна. Нэгдүгээр зүйл дээрээ болбол одоогийн хууль хүчин төгөлдөр болтол Үндсэн хуулийн шинэ хууль батлагдтал одоогийн хууль хүчин төгөлдөр байна. Үүнтэй холбогдож шинэ хууль батлах ажлыг хийнэ ээ гэчихсэн болохоор. За санал хураалтыг явуулъя. Төслийн хоёрдугаар зүйлийг хасах гэсэн томьёоллоор санал хураалт явуулъя. Дэмжье гэсэн томьёоллоор. За санал хураалтанд 14 гишүүн оролцсоноос 13 гишүүн буюу 92,9 хувийн саналаар энэ санал дэмжигдлээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ийнхүү Ерөнхий сонгуулийн тухай хуулийг 2025 оноос эхлэн мөрдөж эхлэх байсныг ЕТГ-ын дарга З.Энхболд 2021 оноос эхлэн мөрдөх нь зүйтэй гэж дэмжсэнээр энэхүү заалт хууль батлагдах процессынхоо дагуу өөрчлөлт оржээ. Одоо энэхүү өөрчлөлтөөс болж Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхгүй болж, Цэц дээр маргаан үүсгээд байгаа билээ.

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.