Уншиж байна...
Д.Загджав: Хонконгт үндэснийхээ аюулгүй байдлыг хангах нь Хятадын дотоод асуудалД.Бат-Эрдэнэ: Шадар туслагч, менежер, ухуулагч нар л нэр дэвшигчийнхээ тойрогт шилжин санал өгч болноАзийн хөгжлийн банк: Дэлхийн эдийн засаг есөн их наяд ам.доллар алданаӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНАНИЙТИЙН ДУУНЫ 99 ДУУЧИН ХАМТАРЧ, ХҮНДЭТГЭЛИЙН ЛАЙВ ТОГЛОЛТ ХИЙНЭ“ФАНТАСТИК” ПРОДАКШНЫ УРАН БҮТЭЭЛЧИД УОК-Т НАЙМАН САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛААБ.ЖАРГАЛАН АН-ЫН ДЭД ДАРГААР ТОМИЛОГДЛООЛУ.ГАНТӨМӨР: КОМПАНИУДЫН 500 САЯАС ДООШИХ ЭРҮҮЛ ЗЭЭЛИЙГ ЖДҮ-ГИЙНХЭЭР СОЛИХ ХЭРЭГТЭЙДЭЛХИЙ ДАЯАР ӨНГӨРСӨН 24 ЦАГТ 76 МЯНГАН ХҮН ШИНЭЭР ХАЛДВАР АВЧЭЭМОНГОЛЫН БАГ ЦАХИМ СПОРТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛООХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД 100 МЯНГА БОЛГОНОУЛСЫН ХЭМЖЭЭНД 1088 СУРГАЛТЫН ТӨВИЙГ НЭЭНЭТАВДУГААР САРЫН 7-НД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРШРУТАД ОРОХ ӨӨРЧЛӨЛТҮҮДПРИУС АВТОМАШИНТАЙ БҮЛЭГЛЭН ГЭМТ ХЭРЭГ, ДЭЭРЭМ ҮЙЛДДЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭС.АМАРСАЙХАН: БААР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХААНА
Б.Баттөмөр: Төр хайгуулын ажлыг өөрөө хийдэг байх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.03/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэдэн хэдэн чухал асуултыг салбарын сайд, ажлын хэсгийн гишүүдээс асуусан юм.

"Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрдэс баялгийн салбарт төрийн бодлого гэж байсангүй. Ийм байдлаар цаашдаа яваад байх уу ? яах вэ?. Лицензийн шилжүүлэг, давхардал дээр байгаа өнөөгийн асуудлыг хэрхэн цэгцлэв гэж та бүхэн харж байна вэ? Мөн 2014 онд баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого гэж баримт бичиг бий. Энэ баримт бичгийг би шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Ашигт малтмалын лицензийг мэргэжлийн, хөрөнгийн чадавхтай, хөрөнгийн биржид бүртгэлтэй байх гэх мэт шалгуурыг тавих ёстой. Энэ өнөөдөр олон улсад барьж байгаа стандарт. Гэтэл өнөөдөр манайхан лиценз цүнхлээд явж байна. Тэгэхээр Төр хувийн хэвшлийг зүйл зохистой хослуулах ёстой. 21 зууны ховор элемент дээр төрийн стратегийн бодлого байх ёстой. Ийм орд газрууд хаана хаана байна вэ? Ашигт малтмалын хайгуулыг төр хариуцдаг болох хэрэгтэй гэсэн зүйлийг гадны нэг эрдэмтэн манайд зөвлөгөө өгсөн. Энд чиглэлд хийж байгаа зүйл юу байна? 

Салбарын сайд Д.Сумъяабазар

"төр хайгуулын ажлыг хийх ёстой гэдэгтэй би санал нэг байна. ЭНэ хууль батлагдсанаар олон асуудлыг цэгцлэх болно" хэмээсэн юм. 

Мөн түүний асуудтад ажлын хэсгийн гишүүд нэмэлт хариултуудыг өгсөн юм. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://snews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.