Уншиж байна...
ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ, СЕМИНАР БОЛЛООД.Загджав: Хонконгт үндэснийхээ аюулгүй байдлыг хангах нь Хятадын дотоод асуудалД.Бат-Эрдэнэ: Шадар туслагч, менежер, ухуулагч нар л нэр дэвшигчийнхээ тойрогт шилжин санал өгч болноАзийн хөгжлийн банк: Дэлхийн эдийн засаг есөн их наяд ам.доллар алданаӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНАНИЙТИЙН ДУУНЫ 99 ДУУЧИН ХАМТАРЧ, ХҮНДЭТГЭЛИЙН ЛАЙВ ТОГЛОЛТ ХИЙНЭ“ФАНТАСТИК” ПРОДАКШНЫ УРАН БҮТЭЭЛЧИД УОК-Т НАЙМАН САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛААБ.ЖАРГАЛАН АН-ЫН ДЭД ДАРГААР ТОМИЛОГДЛООЛУ.ГАНТӨМӨР: КОМПАНИУДЫН 500 САЯАС ДООШИХ ЭРҮҮЛ ЗЭЭЛИЙГ ЖДҮ-ГИЙНХЭЭР СОЛИХ ХЭРЭГТЭЙДЭЛХИЙ ДАЯАР ӨНГӨРСӨН 24 ЦАГТ 76 МЯНГАН ХҮН ШИНЭЭР ХАЛДВАР АВЧЭЭМОНГОЛЫН БАГ ЦАХИМ СПОРТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛООХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД 100 МЯНГА БОЛГОНОУЛСЫН ХЭМЖЭЭНД 1088 СУРГАЛТЫН ТӨВИЙГ НЭЭНЭТАВДУГААР САРЫН 7-НД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРШРУТАД ОРОХ ӨӨРЧЛӨЛТҮҮДПРИУС АВТОМАШИНТАЙ БҮЛЭГЛЭН ГЭМТ ХЭРЭГ, ДЭЭРЭМ ҮЙЛДДЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
ХОРВАТАД БАЙШИНГ ЕРДӨӨ 400 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ БАЙНА

 Хорватын Леград хотод байшин, хэсэг газрыг нэг кунугээр зарж байгаа нь Оросын 11 рубль буюу манай 400 орчим төгрөгтэй дүйж байна. Энэ талаар Hrvatska radiotelevizija хэвлэл мэдээлжээ. Худалдан авагч нь 40-ээс доош настай байх ёстой бөгөөд, гэрээ хийснээс хойш тус хотод 15 жилээс багагүй хугацаагаар амьдрах ёстой гэнэ. Үүний зэрэгцээ байшин худалдан авсан хүнд хотын зүгээс үл хөдлөх хөрөнгө худалдан авахад нь зориулан 35 мянган хорват кун олгохоос гадна, байшингаа засварлахад нь зориулан 25 мянган кун олгох юм байна.
Леград хотын дарга Иван Саболичийн хэлснээр бол хотод ажиллах хүч ховор, ажилгүйдэл тун бага болохооор илүү их ажиллах хүч татахын тулд ийм шийдэл гаргасан гэнэ. Одоогоор тус хотод очиж, байшин худалдан авч амьдрахаар Хорватын бүхий л өнцгөөс гадна Словени, Босни Герцеговиноос ч санал ирж байгаа гэнэ. Драва голын баруун эрэгт байрлах Леград нийгэмлэг нь 2000 гаруй хүнтэй нэг мянга орчим нь Леград хотдоо амьдардаг юм байна. Хотын эрх баригчид ийм байдлаар хотдоо, бүс нутагтаа залуу гэр бүлийг татаж хүн амаа өсгөх, ажиллах хүчээ нэмэгдүүлэхээр зорьж байна гэж Hrvatska radiotelevizija хэвлэлд бичжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://snews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.