Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
Хуульч А.Бямбажаргал: З.Энхболдын санаачилгаар Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болсон З.Энхболд: АН Х.Баттулга Ерөнхийлөгчийг өрсөлдөөнгүйгээр дэвшүүлэх ёстой

Хуульч А.Бямбажаргал: З.Энхболдын санаачилгаар Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болсон

Хууль зүйн ухааны доктор А.Бямбажаргал: -Х.Баттулга хууль зүйн хувьд нэр дэвших эрх нь хязгаарлагдсан. 2019 оны зургаадугаар сард нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Монгол Улсын өмнө нь Ерөнхийлөгчөөр улиран сонгогдон ажиллаж байсан хоёр хүн буюу найман жил ажилласан Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар нэр дэвших эрхгүй байдлаар Ерөнхийлөгчтэй холбоотой заалт 2025 оны долдугаар сараас эхлэн дагаж мөрдөхөөр заасан байсан. Гэтэл дагаж мөрдөх журмын хуулийн заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийг төлөөлөн оролцож байсан З.Энхболд даргын гаргасан саналаар хасаж цаашид өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан таван хүн зөвхөн өмнө Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсантай холбоотойгоор бүгд нэр дэвших эрх нь хязгаарлагдах болсон. 2025 он хүртэл дээрх хугацааг хойшлуулсан байсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь санал гаргаж шууд түүний эрх зүйн байдалд халдсан нь нэг талаасаа одоогийн Ерөнхийлөгчийн улиран сонгогдож болох хууль зүйн боломжийг үгүй хийсэн хэрэг. З.Энхболд дарга дээрх хууль зүйн нөхцөл байдлыг огт мэдэхгүй байна гэж бол байхгүй. Ойлгохын дээдээр ойлгож бүр зориулж хийсэн мэт харагдаж байгаа. Одоо бодоход хэн нь чухам Ерөнхийлөгч байсан юм болдоо гэж хүртэл бодогдохоор. Түүний энэ санал 2019 оны есдүгээр сарын 7-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны Дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийг хэлэлцэхэд гарсан юм билээ.Тэгээд харахаар ямар ч байсан Ерөнхийлөгчийн албан ёсны байр суурь л гэж хэлж болохоор байгаа юм.

Одоо энэ асуудал Цэц дээр очлоо гэхэд Үндсэн хуульд бусад хууль тогтоомж нийцэж буй эсэхийг хянадаг болохоос Үндсэн хуулийн нэг заалт, нөгөө заалттай нийцэж буйг бол хянах эрхгүй байдаг. Нэг үгээр хэлбэл, яг энэ асуудлаар цаашид хэн ч, тэр дундаа Ерөнхийлөгч ч Үндсэн хуулийн Цэцэд хандах эрхгүй болсон.

Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулж болох эсэх тухай дээр УИХ-ын дарга асан Р.Гончигдорж монгол төрийн нэрт зүтгэлтэн, хариуцлагатай алба хашиж байсан хүн гэхэд тун хариуцлагагүй санал, санаачилга гаргасан харагдаж байна. Учир нь түүний хэлж буй харилцааг үндсэн хуулиар өөрт нь бус харин түүнийг дагаж мөрдөхөд шилжих хуулиар зохицуулж байгаа. Магадгүй тэр хуулийг олж үзээгүй, эсвэл зориуд дээрх байдлаар мушгиж байгаа болов уу.

Ямар нэг эргэлзээгүйгээр сонгууль энэ жил буюу одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болж буй учир сонгуулийг явуулах юм. 

 

З.Энхболд: АН Х.Баттулга Ерөнхийлөгчийг өрсөлдөөнгүйгээр дэвшүүлэх ёстой

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд: -Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоно гэдэг заалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдаж гарсан УИХ-ын тогтоолд юу гэж заахаас үл хамаараад зургаан жилээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнд л хамаатай. Зургаан жилээр сонгогдсон хүн л энэ хоригт орно, түүнээс өөр хүн энэ хоригт орохгүй. Зургаан жилээр Ерөнхийлөгч болсон хүн өнөөдөр Монголд байхгүй, анхны хүн нь энэ жил сонгогдох хүн. Яг ийм ойлголтоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталсан. Заалтыг намайг оруулсан гэдэг нь гүтгэлэг. Би Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгт маш хязгаарлагдмал хүрээнд орсон.  Миний оролцоо бол зөвхөн Ерөнхийлөгчийн саналыг тайлбарлах үүрэгтэй байсан. Түүнээс би санал гаргаад түүнийг нь МАН-ын гишүүд кнопдсон зүйл байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ямар нэгэн илүү дутуу утгагүйгээр зургаан жил болсон хүн дахин нэр дэвшихгүй болохоос урьд өмнө нь Ерөнхийлөгч хийж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг дахин дэвшүүлэхгүй тухай ямар нэгэн хязгаарлалт ороогүй. Тэр битгий хэл, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч дахин нэр дэвших эрхтэй. 

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн дээр ямар нэгэн эргэлзээ байх ёсгүй. АН өмнө нь П.Очирбат, Ц.Элбэгдорж гэсэн хоёр хүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлж амжилт олж байсан. Аль алиныг нь хоёр дахиа нэр дэвшихэд АН ямар нэгэн сунгаа, өрсөлдөөн явуулаагүй. Энэ бол жишиг юм. Ерөнхийлөгч хийж байсан хүн хоёр дахиа нэр дэвших болоход өөрөө л үгүй гэж хэлэхгүй бол тухайн улсын намууд нь өрсөлдөөнгүй дахин нэр дэвшүүлдэг. Д.Трампад энэ жил өрсөлдөгч байгаагүй, сунгаа болоогүй. Түүнтэй адил АН Х.Баттулга Ерөнхийлөгчийг өрсөлдөөнгүйгээр дэвшүүлэх ёстой.

 

Б.НАРАН

 

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.