Уншиж байна...
С.Амарсайхан: Хөл хорио тогтоолгүйгээр маргаашнаас өргөн хүрээний вакцинжуулалт эхлүүлнэОдоогийн хурдаар явбал дэлхийн хүн амын 75 хувийг дархлаажуулахад дөрвөн жил шаардлагатайЛ.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээд ял тулгаж эрүүдэн шүүсэн байж болзошгүй дүрс бичлэгийг нууцаас гаргаж олон нийтэд дэлгэнэТ.Чимгээ: Миний амьдралын таван жил "хар дарсан зүүд" шиг өнгөрөөлөөУИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ, БНХАУ-ын вакцины аль нэгийг хийлгэнэУИХ-ын эмэгтэй гишүүд Хүүхэд хамгааллын болон Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барилааХ.Баттлуга: Цар тахлын хямралд хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс нь эмэгтэйчүүдАрдчилсан намын даргад өрсөлдөх гишүүдийн нэрс тодорлоо2021.03.08: КОВИД-19-ийн 108 тохиолдол илэрч, нэг хүн нас барлааЦ.Цогтбаатар Ташкентын Их дуулгын аварга боллооӨнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, “Мартын 8”-ны баярХүүхэд түлэгдээд мэс засал хийлгэх бол төлбөрийг ЭМД-аас 100% санхүүжүүлнэЛ.Оюун-Эрдэнэ: Ажлын байрны бэлгийн дарамтыг бүрэн устгая. Үүнийг Төрийн байгууллагуудаасаа эхэлСү.Батболдын нэр холбогдсон Сингапурын Дээд шүүхийн хэрэг захиалгат гүтгэлэг болох нь тогтоогдож байнаК-2 мөрдөх алба нь Х.Баттулгын захиалгаар Сү.Батболдыг гүтгэсэн тухай гадны хэвлэлд нийтлэгджээ
Гуравдугаар сарын 1-нээс орон нутаг руу шинжилгээний бичгээ үзүүлж зорчино

Улаанбаатар хотоос гарах иргэд гуравдугаар сарын 1-нээс 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ-ын шинжилгээний бичгээ үзүүлээд явж болох юм байна. Харин орон нутгаас ирж байгаа зорчигчид асуумжаа бөглөөд Улаанбаатар хот руу нэвтэрнэ гэдгийг Хотын дарга хэллээ.

Тэрээр Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өчигдөр дуусгавар болсон. Өнөөдөр хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гаргасан.  Харин олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Иргэд, аж ахуйн нэгжүүд дүрэм, журмаа баримтлаад, халдвар хамгааллын дэглэмийг сайтар  мөрдөж ажиллах ёстой. Нийслэлийн 30 мянган төрийн албан хаагч чиглэл бүртээ арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Төр, иргэн, аж ахуйн нэгжийн гурвалсан холбоо маш чухал байна. Гурвуулаа хариуцлагатай байж, энэ цар тахлын хүнд үеийг давна. Хотын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжээд явна. Улаанбаатар хотынхоо нийгэм, эдийн засгийг хамтын хүчээр босгож ирье гэдгийг Хотын даргын хувьд иргэддээ уриалж байна” гэлээ.

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.