Уншиж байна...
Өнөөдөр дараах байршлуудад PCR шинжилгээ авнаЦахилгаан түгээх компани, Цэвэрлэх байгууламж, Хил хамгаалах газар, ДХИС-ийн алба хаагчдыг өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинд хамруулнаС.Амарсайхан: Хөл хорио тогтоолгүйгээр маргаашнаас өргөн хүрээний вакцинжуулалт эхлүүлнэОдоогийн хурдаар явбал дэлхийн хүн амын 75 хувийг дархлаажуулахад дөрвөн жил шаардлагатайЛ.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээд ял тулгаж эрүүдэн шүүсэн байж болзошгүй дүрс бичлэгийг нууцаас гаргаж олон нийтэд дэлгэнэТ.Чимгээ: Миний амьдралын таван жил "хар дарсан зүүд" шиг өнгөрөөлөөУИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ, БНХАУ-ын вакцины аль нэгийг хийлгэнэУИХ-ын эмэгтэй гишүүд Хүүхэд хамгааллын болон Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барилааХ.Баттлуга: Цар тахлын хямралд хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс нь эмэгтэйчүүдАрдчилсан намын даргад өрсөлдөх гишүүдийн нэрс тодорлоо2021.03.08: КОВИД-19-ийн 108 тохиолдол илэрч, нэг хүн нас барлааЦ.Цогтбаатар Ташкентын Их дуулгын аварга боллооӨнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, “Мартын 8”-ны баярХүүхэд түлэгдээд мэс засал хийлгэх бол төлбөрийг ЭМД-аас 100% санхүүжүүлнэЛ.Оюун-Эрдэнэ: Ажлын байрны бэлгийн дарамтыг бүрэн устгая. Үүнийг Төрийн байгууллагуудаасаа эхэл
ХОНГИЛ-ын шүүгчдийг хуулийн байгууллагаас шалгаж эхлэв

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нарын таван хүн биеэ үнэлэгч авсан  байж болзошгүй бичлэг өнгөрсөн амралтын өдөр олон нийтэд ил болсон.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Урьдчилсан байдлаар шалгалтын явцад “биеэ үнэлэлт”-ийг зохион байгуулсан байж болзошгүй эд мөрийн баримт олдсон тул хэрэг нээж, прокурорт явуулах саналыг хүргүүлж байна. Холбогдсон хүмүүсээс байцаалт, мэдүүлэг авсан. Тухайн бичлэг дээр гарсан эмэгтэйчүүдийн данс руу мөнгө шилжүүлсэн нь эхний байдлаар мөн тогтоогдсон. Гэхдээ үүнийг цаашид шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай. Мөн прокурорын зөвшөөрөлгүй олон нийтэд энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж мэдээлсэн.

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр анхаарал татаж байна. 

Шүүгч Х.Идэр ХХБ­ны ТУЗ-­ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан майнинг корпорэйшн” ХХК­ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорих Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хүсэлт, нийслэлийн хяналтын прокурорын шийдвэрийг хүлээж авалгүй, сулласан явдал юм. Мөн Х.Идэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын хэргийг даргалж байсан шүүгч юм. 

Тиймдээ ч улстөрчдийн анхаарлын төвд орж, хэн нэг улстөрч, албан тушаалтан хэвлэлийн бага хурал хийхдээ түүнийг худалдагсан, хонгилын шүүгч гэх мэтээр цоллож байсан удаатай. Мөн 2018 оны сүүлчээс 2019 оны хоёрдугаар сарын эхэн хүртэл өөрсдийгөө “Шударга тав” хэмээн нэрлэсэн тухайн үеийн УИХ­ын гишүүн Л.Оюун­Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Болд нар шүүгч Х.Идэрт хариуцлага тооцуулахаар холбогдох бүхий албаныханд хандсан ч тодорхой үр дүнд хүрээгүй.

Сар гарны өмнө ерөнхийлөгч Б.Баттулгын зарлигаар ЭХАШ-ны шүүгчээр гурван хүн томилогдож байсан. Үүнийг нэг нь Д.Отгонбаатар. 

Өөрөөр хэлбэл энэ хоёр хүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн. Тэр дундаа Төрийн ордны 3 давхарт Ерөнхийлөгчийн өрөөний үүдээр эргэлдэж, Ерөнхийлөгчөөс заавар авдаг гэх яриа цахим орчинд гарчээ. 

 

 

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.