Уншиж байна...
С.Амарсайхан: Хөл хорио тогтоолгүйгээр маргаашнаас өргөн хүрээний вакцинжуулалт эхлүүлнэОдоогийн хурдаар явбал дэлхийн хүн амын 75 хувийг дархлаажуулахад дөрвөн жил шаардлагатайЛ.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээд ял тулгаж эрүүдэн шүүсэн байж болзошгүй дүрс бичлэгийг нууцаас гаргаж олон нийтэд дэлгэнэТ.Чимгээ: Миний амьдралын таван жил "хар дарсан зүүд" шиг өнгөрөөлөөУИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ, БНХАУ-ын вакцины аль нэгийг хийлгэнэУИХ-ын эмэгтэй гишүүд Хүүхэд хамгааллын болон Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барилааХ.Баттлуга: Цар тахлын хямралд хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс нь эмэгтэйчүүдАрдчилсан намын даргад өрсөлдөх гишүүдийн нэрс тодорлоо2021.03.08: КОВИД-19-ийн 108 тохиолдол илэрч, нэг хүн нас барлааЦ.Цогтбаатар Ташкентын Их дуулгын аварга боллооӨнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, “Мартын 8”-ны баярХүүхэд түлэгдээд мэс засал хийлгэх бол төлбөрийг ЭМД-аас 100% санхүүжүүлнэЛ.Оюун-Эрдэнэ: Ажлын байрны бэлгийн дарамтыг бүрэн устгая. Үүнийг Төрийн байгууллагуудаасаа эхэлСү.Батболдын нэр холбогдсон Сингапурын Дээд шүүхийн хэрэг захиалгат гүтгэлэг болох нь тогтоогдож байнаК-2 мөрдөх алба нь Х.Баттулгын захиалгаар Сү.Батболдыг гүтгэсэн тухай гадны хэвлэлд нийтлэгджээ
С.Амарсайхан: Вакцинжуулалтын ажил маргаашаас албан ёсоор эхэлнэ

БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсад  дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон 150 мянган тун AstraZeneca вакциныг хүлээн авлаа.

Шадар сайд С.Амарсайхан: БНЭУ-ын буцалтгүй тусламжаар ДЭМБ-аас бүртгэсэн AstraZeneca вакцин хүлээн авлаа. Нийт дөрвөн төрлийн вакцин орж ирнэ. Хуваарийн дагуу цар тахлын голомтод ажиллаж байгаа ажилтан албан хаагчдаасаа эхэлж вакцинжуулах төлөвлөгөөтэй. Вакцинжуулалтын ажлыг эхний хоёрдугаар улиралд багтааж дуусгана. Вакцинжуулалтын ажил маргаашаас албан ёсоор эхэлнэ. Энэтхэгийн Ерөнхий сайдад Монгол Улсыг ковидын 150 мянган вакцинаар хангаж буй орнуудын жагсаалтын эхний эгнээнд оруулсанд талархал илэрхийлээд, өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа түүхэнд тэмдэглэгдэх болно гэдгийг дурдсан юм. Мөн Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэл өргөжиж хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх чиглэлээр олон салбарт хамтарсан төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг онцлов.

Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П Сингх энэ үеэр хэлсэн үгэндээ, “Энэтхэг Улс “COVID-19”-ийн эсрэг вакциныг бидний “оюун санааны хөрш”, “стратегийн түнш” Монгол Улсад өгч байгаа анхны улс болж байгаадаа баяртай байна. Энэтхэг улс нь эхний ээлжинд 6.3 сая тун вакциныг 13 найрсаг түнш оронд бэлэглэж буй бөгөөд энэ нь бидний зүрх сэтгэлийн холбоо, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл болохын зэрэгцээ “Act East” бодлогод Монгол Улсын чухал ач холбогдлыг харуулж байгаа юм” хэмээв. Мөн тэрбээр бэлэглэсэн тунгаас гадна тус улсаас вакцины нэмэлт хангамжийг арилжааны шугамаар худалдан авахад нь  Энэтхэг улс туслахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.