Уншиж байна...
Өнөөдөр дараах байршлуудад PCR шинжилгээ авнаЦахилгаан түгээх компани, Цэвэрлэх байгууламж, Хил хамгаалах газар, ДХИС-ийн алба хаагчдыг өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинд хамруулнаС.Амарсайхан: Хөл хорио тогтоолгүйгээр маргаашнаас өргөн хүрээний вакцинжуулалт эхлүүлнэОдоогийн хурдаар явбал дэлхийн хүн амын 75 хувийг дархлаажуулахад дөрвөн жил шаардлагатайЛ.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээд ял тулгаж эрүүдэн шүүсэн байж болзошгүй дүрс бичлэгийг нууцаас гаргаж олон нийтэд дэлгэнэТ.Чимгээ: Миний амьдралын таван жил "хар дарсан зүүд" шиг өнгөрөөлөөУИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ, БНХАУ-ын вакцины аль нэгийг хийлгэнэУИХ-ын эмэгтэй гишүүд Хүүхэд хамгааллын болон Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барилааХ.Баттлуга: Цар тахлын хямралд хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс нь эмэгтэйчүүдАрдчилсан намын даргад өрсөлдөх гишүүдийн нэрс тодорлоо2021.03.08: КОВИД-19-ийн 108 тохиолдол илэрч, нэг хүн нас барлааЦ.Цогтбаатар Ташкентын Их дуулгын аварга боллооӨнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, “Мартын 8”-ны баярХүүхэд түлэгдээд мэс засал хийлгэх бол төлбөрийг ЭМД-аас 100% санхүүжүүлнэЛ.Оюун-Эрдэнэ: Ажлын байрны бэлгийн дарамтыг бүрэн устгая. Үүнийг Төрийн байгууллагуудаасаа эхэл
Ц.Ганзориг: Насанд хүрсэн хүн амаа 100 хувь вакцинжуулна

Монгол Улсад өнгөрсөн 24 цагт коронавирусний халдварын 58 тохиолдол бүртгэгдсэн талаар ХӨСҮТ, УОК-оос өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв. Мэдээллийн дараа Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Манай улс хүн амынхаа 60 хувийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Одоогоор ДЭМБ-ын хэрэглэхийг зөвшөөрсөн вакцинуудыг 16-аас дээш, 18-аас дээш насны иргэдэд хийнэ. 15-аас доош насныхан халдварласан тохиолдолд ямар ажил өрнүүлэх талаар төлөвлөгөө боловсруулсан уу?

Ц.Ганзориг: Хүн амын 60 хувь гэхээр магадгүй насанд хүрсэн хүн амдаа бүрэн хийхгүй юу биш үү гэдэг ойлголт байх шиг байна. Олон улсын жишгийн дагуу 16, 18-аас дээш насныхан гэдгээрээ тооцвол манай улсын нийт хүн амын насанд хүрсэн иргэн 2 сая орчим байгаа юм. 18 хүртэлх насны хүүхэд 1.2 сая орчим байна. Тэгэхээр хүүхдэд тарих вакцин одоогоор Англи улсад судалгааны түвшинд явж байгаа. Тэгэхээр насанд хүрсэн хүн амаа 100 хувь вакцинжуулна. Ингэж тооцхоор 2 сая буюу нийт хүн амын 60 хувийг хамруулах юм.

А.Амбасэлмаа: Ер нь бол зөвхөн манай улсын авч байгаа биш дэлхий дахинаа хэрэглэж байгаа бүх вакцин 16, 18-аас дээш насны хүнд тарихаар үйлдвэрлэгдсэн. Вакцин хийхдээ тухайн үйлдвэрлэгчийн зааврын дагуу хэрэглэнэ. Бид 18 хүртэлх насны хүүхдээ хамгаалахгүй юм биш. Батлагдсан тохиолдлын дийлэнх нь 20-49 наснынхан болон ахмад настнууд байгаа. Өөрөөр хэлбэл, тараагч бүлэг гэсэн үг. Тараагч бүлгээ вакцинжуулаад, халдварт өртөхөөс нь сэргийлснээр хүүхдүүдэд халдвар дамжих нэг замыг нь тасалж байгаа юм. Тэгээд хөдөлгөөн хязгаарлах, амны хаалт зүүлгэх, ариун цэвэр, эрүүл ахиун дэглэм хэрэгжүүлээд явна.

- Вакцин үйлдвэрлэж байгаа улс орнууд өөрийн орны иргэдээ бүрэн вакцинжуулах үйлдвэрлэлийн чадамж ч хүндрэлтэй байгаа. Тэгэхээр манай улс хүн амынхаа 60 хувийг хэзээ вакцинжуулж дуусах төлөвлөгөөтэй байна вэ. Долоодугаар сард багтан вакцинжуулж дуусах төлөвлөгөө хэвээр байгаа юу?

Ц.Ганзориг: Долоодугаар сар гэхэд вакцинд хамруулах төлөвлөгөө хэвээр байгаа. Ерөнхий сайд, Шадар сайд олон нийтэд мэдээлснээр дархлаажуулалтын ажил хөл хорио дууссан өдөр буюу энэ сарын 23-наас эхэлнэ. Ингэж тооцвол долоодугаар сар хүртэл дархлаажуулалтын ажил хийнэ. Бусад улс орнууд хүн амдаа хүрэлцээгүй үйлдвэрлэлтэй байхад манай улсад вакцин хүрэлцэх юм уу гэдэг асуудал. Энэ эрсдлийг бид тооцож үзээд оны өмнөөс Сангийн сайдаар ахлуулсан ажлын баг 4-5 улстай яриа хэлэлцээ хийж байсан. Энэ ажлын залгамж чанар үргэлжлээд бид вакциныг нэг улсаас биш 4-5 улсаар авахаар төлөвлөгдсөн. Төлөвлөгөөний дагуу энэ сарын 22-ны өдөр Астразенека ирнэ. Орой нь дараагийн улсын вакцин ирнэ. Гэх мэтчилэн олон уулзалт хийсний дүнд олон талаас нийт хүн амдаа хүрэлцэхүйц вакцин авахаар төлөвлөж байна. Яг одоо Ерөнхий сайд вакцин үйлдвэрлэл, нийлүүлэлттэй холбоотой асуудлаар Элчин сайдуудтай уулзаж байна. Эдгээр Элчин сайдууд тухайн улсын үйлдвэрлэл болон нөөцөөсөө өгөх ажлыг шат дараатай хийхээ хэлээд явж байгаа юм.

- Вакцин хийлгэж болохгүй эрүүл мэндийн шалтгаанууд юу байдаг вэ. Эрүүл мэндийн зарим шалтгааны улмаас вакцин хийлгэх боломжгүй хүмүүсийн тоо, судалгааг нарийвчлан гаргасан уу?

А.Амбасэлмаа: Вакцины найрлагад орсон үйлдвэрлэгчийн зааврыг харна. Ямар хүнд хийж болох вэ гэдгийг. Харшил, хордлоготой байдаг юм уу, зүрх судасны өвчин гээд вакцин хийхдээ тухайн хүний эрүүл мэндийг эмч заавал үзэж байж хамруулна. Хүн өөрийгөө мэдэхгүй байж болно. Тэгэхээр вакцин хийлгэх бүртээ эмчид үзүүлнэ гэсэн үг. Гол нь бид үйлдвэрлэгчийнхээ зааврыг л мөрдөж ажилладаг учиртай. 

- Монгол Улс хоёр тун юакцин хийлгэсэн иргэддээ гадаадад зорчих эрхтэй карт олгоно гэсэн. Энэ картыг олон улсад хүлээн зөвшөөрөх үү?

Ц.Ганзориг: Олон улсын зохицуулалт ч ийм байгаа. Авиа компаниудаас эхлээд улс орнууд хилээр нэвтрүүлэхдээ вакцин тариулсан сертификат болон гэрчилгээг нь харж хил нэвтрүүлэх, агаарын тээврээр үйлчлүүлэхээ мэдэгдэж байгаа. Тэгэхээр сертификат олгохоор төлөвлөсөн.

А.Амбасэлмаа: Вакцины сертификатыг авахдаа бүрэн тун хийлгэсэн байх ёстой. Эхний тунгаа хийлгээд 21-28 хоногийн дараа хоёр дахь тунг хийлгээд, 14 хоносон хүнд сертификат олгох юм. Гадаадын иргэдэд мөн ийм шаардлага тавиад, тусгаарлалтад ч тодорхой зохицуулалт хийнэ.

 
Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.