Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
САМАНДЫН ЖАВХЛАН УУ?, САМАРДАГ ЖАВХЛАН УУ?

Улс төрд өрсөлдөнө гэдэг хэн хүний хүүхэд үзээд алддаг зөөлөн тоглоом биш. Улс эх орны өнцөг булан бүрээс янз бүрийн ажил, мэргэжлийн олон аавын хүүхдүүд оюун ухаан, эрдэм чадлаараа өрсөлдөж, ард олныхоо итгэл найдварыг хүлээж сонгогдсон цагт л улстөрчийн ажил нь эхэлдэг. 1990 оноос хойш болсон Ардчилсан сонгуулиудад хуульч, эмч, багш, инженер, эдийн засагч,зохиолч, сэтгүүлч, хөгжмийн зохиолч, дуучин, бөх, малчин гээд л төрөл бүрийн мэргэжлийн олон зуун хүн өрсөлдөн ялалт байгуулж, парламентийн танхимд ард түмнээ төлөөлөн суух болжээ. Парламент нь бүтцийн хувьд  хуульч, эдийн засагч нар арай түлхүү байвал зохистой мэт боловч тэр болгон тийм байж чадсангүй. Гэхдээ л нэгэнт сонгогдсон парламентийн гишүүдийг ард түмний төлөөллийнх нь хувьд хүлээн зөвшөөрч, хүндэтгэн харьцаж байх нь хууль ёсны хувьд ч, төрт ёсоо хүндэтгэдэг монгол уламжлалын хувьд ч зүй ёсны асуудал юм. Аливаа маргаантай асуудлыг мэтгэлцээний зарчмаар шийдвэрлэж байх нь шударга ёсонд нийцнэ. Харамсалтай нь сүүлийн үед энэ байдал улам бүр алдагдаад байна.

Ерөнхийлөгчийн хүрээллээс зориуд зохион байгуулсан  "Оффшор бүс дэх Сү.Батболдын хөрөнгө" гэсэн ээлжит цуу дуулиан өвлийн тэсгим хүйтэнд Засгийн газар огцорсонтой зэрэгцэн цацагдлаа. Уг нь эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны доголдлоос шалтгаалж Засгийн газар огцорлоо гэж ойлгосон. Гэтэл үгүй гэнэ ээ. Сү.Батболдоос болж Засгийн газар огцорлоо гэж Ерөнхийлөгч мэдэгдлээ. Үүнийгээ тэр өөрийнхөө санаатай зохион байгуулсан "Оффшор бүс дэх Сү.Батболдын хөрөнгө"-тэй холбон тайлбарлахыг оролдож, улмаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг турхиран өлсгөлөн суулт хүртэл зарлуулж амжив. Ингэж олон нийтийг үймүүлж, Сү.Батболдын эсрэг кампанит ажлаа үргэлжлүүллээ. Оффшор бүсээс улсын төсвийн дансанд нэг ч төгрөг орж ирээгүй гэдгээ түмэнтээ тайлбарласаар байгаад, бүүр арга ядаад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сайдын суудлаасаа сайн дураар татгалзахад хүрэв. Алаагүй баавгайн арьсыг хуваахын үлгэр шиг, орж ирээгүй мөнгийг олон нийтэд түгээнэ гэж хий хоосон дуулиан дэгдээж, эцэс сүүлд нь гадаадад байгаа гэх "Оффшор бүс дэх Сү.Батболдын хөрөнгө"-ийг хурааж, тарааж өгөх мэргэн санааг Ерөнхийлөгч Х.Баттулга дэвшүүлж, улайран зүтгэж байна.

Үүнийг өгөөж, дөгөөж байгаа хэсэг бүлэг нөхдүүд ноход шиг урцалдан Сү.Батболд руу дайрч байна. Улай үзсэн нохдын нүд, шүд ямар аймшигтайн адил тэдний ам хэлснээс гарч байгаа үгс  гүтгэлэг доромжлол нь аль болох муу муухай үгсээр дүүрчээ. Нэгэн жишээ, Улсын гавьяат жүжигчин Самандын Жавхлан мөн л Сү.Батболд руу дайрч элдэв зүйлийг эрээчжээ. Урьд нь хэдэнтээ бичигдэж байсан худал хуурмаг зүйлийг дахин давтан улиглахдаа өөрийнхөө нэр хүндийг давхар унагаж байгаа гэдгээ тэр ухамсарласангүй. Нэгэнтээ УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод хууль тогтоох үүргээ биелүүлэхийн оронд хууль тогтоогч нарыг ээлж дараагүй загнаж, эмгэн чавганцын дүрд тоглосныг олон түмэн мартаагүй байгаа. Ямар сайндаа түүнийг "Манай Жаажаа үглээд эхэллээ" гэсэн үг гарах вэ дээ. Тэрээр Төрийн ордонд дээлээ хөдрөөд хэвтэж байхдаа бас ч зүгээр байхгүй УИХ-ын гишүүний кнопоо тэрбум тэрбум төгрөгөөр худалдахаа мартсангүй. Бүр цаашилбал, наанаа ус нутгаа хамгаална гэж ярьчихаад цаанаа уул уурхайн жижиг олборлогч нарыг хөлслөн эрдэс баялагаас цөлмөх ажлаа амжуулж чадсан эр. Амташсан хэрээ арван гурав дахина гэгчээр С.Жавхлан ахиад УИХ-ын гишүүн болохоор Увс аймагтаа нэр дэвшиж, сонгуульдаа уначихаад ухаан малгайгүй архи ууж, согтуурхан нутаг усаа шавхуурдан ороолгож, ахиж хэзээ ч ирэхгүй хэмээн "айлгаж", уул усны лус савдгаа хилэгнүүлж, гай гамшиг дуудсан удаатай. Энэ бүхэнд эгдүүцсэн нутгийнхан нь "Ашгүй нэг тэнэг холдож санаа амарлаа" хэмээн баярлацгаасан гэнэ лээ. Ийм л хүн одоо эх орончийн дүрд хувилж, урьдын гайгаа мартчихаад ард түмнийг тэнэг хэмээн басамжлан элдэв зүйлийг эрээчлэн сууна.

Цагтаа нэр төртэй сайхан дуучин явсан Самандын Жавхлан одоо эрх мэдэлд шунахдаа Самардаг Жавхлан болж хувирчээ. Эрх мэдэлд л хүрч байвал эх нутаг ч хэрэггүй, элгэн саданч хэрэггүй гэж ташуур далайн сагсуурч явсан энэ хүний үг энэ цаг үед даанч хэрэггүй.

            Дууг чинь сонсох эрхгүй, дугаар хорооны иргэн Увс нутгийн хүү бичиглэв.

 

                                   

 

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.