Уншиж байна...
С.Амарсайхан: Хөл хорио тогтоолгүйгээр маргаашнаас өргөн хүрээний вакцинжуулалт эхлүүлнэОдоогийн хурдаар явбал дэлхийн хүн амын 75 хувийг дархлаажуулахад дөрвөн жил шаардлагатайЛ.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээд ял тулгаж эрүүдэн шүүсэн байж болзошгүй дүрс бичлэгийг нууцаас гаргаж олон нийтэд дэлгэнэТ.Чимгээ: Миний амьдралын таван жил "хар дарсан зүүд" шиг өнгөрөөлөөУИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ, БНХАУ-ын вакцины аль нэгийг хийлгэнэУИХ-ын эмэгтэй гишүүд Хүүхэд хамгааллын болон Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барилааХ.Баттлуга: Цар тахлын хямралд хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс нь эмэгтэйчүүдАрдчилсан намын даргад өрсөлдөх гишүүдийн нэрс тодорлоо2021.03.08: КОВИД-19-ийн 108 тохиолдол илэрч, нэг хүн нас барлааЦ.Цогтбаатар Ташкентын Их дуулгын аварга боллооӨнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, “Мартын 8”-ны баярХүүхэд түлэгдээд мэс засал хийлгэх бол төлбөрийг ЭМД-аас 100% санхүүжүүлнэЛ.Оюун-Эрдэнэ: Ажлын байрны бэлгийн дарамтыг бүрэн устгая. Үүнийг Төрийн байгууллагуудаасаа эхэлСү.Батболдын нэр холбогдсон Сингапурын Дээд шүүхийн хэрэг захиалгат гүтгэлэг болох нь тогтоогдож байнаК-2 мөрдөх алба нь Х.Баттулгын захиалгаар Сү.Батболдыг гүтгэсэн тухай гадны хэвлэлд нийтлэгджээ
Х.Баясгалан: Автомашины худалдан авалтыг холбогдох хуулийн дагуу явуулсан

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зах зээлийн ханшаас дээгүүр үнээр автомашин худалдан авсан гэх мэдээлэл сайт мэдээллээр цацагдсан. Энэ талаар ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулж байна гэх шүүмжлэл байна. Төсөв хэтрүүлж автомашины худалдан авалт хийсэн гэх мэдээлэлд тайлбар өгнө үү?

ШШГЕГ-ын харьяа анги, байгууллага, аймаг нийслэл, орон нутаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, Улсын төсөвт үйлдвэрийн газар, ар тал, аж ахуйн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс тодорхой хэмжээний бараа материал, түүхий эд, техник, тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл, машин механизмын худалдан авах ажиллагаа байнга явагддаг.

Үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс гаргуулахад төдийлөн хангалттай эх үүсвэр байдаггүй учраас байгууллага өөрийн дотоод нөөц бололцоогоороо  зохих хууль тогтоомж, Төрийн өмчийн хорооны зөвшөөрөл шийдвэрийн дагуу байгууллагын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан албан хэрэгцээнд тавигдах шаардлага хангасан портер, маяти, prius, туулах чадвар бүхий автомашинуудыг худалдан авсан. Энэ үйл ажиллагаа ил тод, нээлттэй тендер шалгаруулалтаар явагдсан. Холбогдох мэдээллүүдийг байгууллагын шилэн данснаас харах боломжтой.

 

             

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.