Уншиж байна...
С.Амарсайхан: Хөл хорио тогтоолгүйгээр маргаашнаас өргөн хүрээний вакцинжуулалт эхлүүлнэОдоогийн хурдаар явбал дэлхийн хүн амын 75 хувийг дархлаажуулахад дөрвөн жил шаардлагатайЛ.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээд ял тулгаж эрүүдэн шүүсэн байж болзошгүй дүрс бичлэгийг нууцаас гаргаж олон нийтэд дэлгэнэТ.Чимгээ: Миний амьдралын таван жил "хар дарсан зүүд" шиг өнгөрөөлөөУИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ, БНХАУ-ын вакцины аль нэгийг хийлгэнэУИХ-ын эмэгтэй гишүүд Хүүхэд хамгааллын болон Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барилааХ.Баттлуга: Цар тахлын хямралд хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс нь эмэгтэйчүүдАрдчилсан намын даргад өрсөлдөх гишүүдийн нэрс тодорлоо2021.03.08: КОВИД-19-ийн 108 тохиолдол илэрч, нэг хүн нас барлааЦ.Цогтбаатар Ташкентын Их дуулгын аварга боллооӨнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, “Мартын 8”-ны баярХүүхэд түлэгдээд мэс засал хийлгэх бол төлбөрийг ЭМД-аас 100% санхүүжүүлнэЛ.Оюун-Эрдэнэ: Ажлын байрны бэлгийн дарамтыг бүрэн устгая. Үүнийг Төрийн байгууллагуудаасаа эхэлСү.Батболдын нэр холбогдсон Сингапурын Дээд шүүхийн хэрэг захиалгат гүтгэлэг болох нь тогтоогдож байнаК-2 мөрдөх алба нь Х.Баттулгын захиалгаар Сү.Батболдыг гүтгэсэн тухай гадны хэвлэлд нийтлэгджээ
УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хурал хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулахыг хүлээж авсан. Монголд анх удаа Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ гаргаж байгаа нь энэ юм. 

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрох хүсэлт өгч бйагаа нь Монголын улс төрийн түүхэнд анх удаагийнх. Цаашид үлгэр жишээ болохыг үйлдлийг Ерөнхий сайд гаргалаа. Цар тахлын энэ үед У.Хүрэлсүхийн Засгийн газар сайн ажилласан. Алдаа оноотой зүйл байсан. Одоо Ерөнхий сайд ёсзүйн огцрол хийж байна гэж ойлгож байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Монголчууд бид төрсөн ээж, жирэмсэн ээжүүдийг яаж хүндэлдэг билээ дээ. Гэтэл дунд шатанд ийм алдаа гарсан. Ард түмний хүсэн хүлээсэн хүн Ерөнхий сайдаар сонгогдсон учраас их харамсаж байна. Дунд шатанд гаргасан алдаанаас болж Ерөнхий сайд хариуцлага хүлээж байгаа нь улс төрийн түүхэнд шинэ жишиг болно. Өчигдөр гадаа жагссан хүмүүс бол жинхэнэ өөрсдийн эрх ашгийн төлөө жагссаж байсан ч үдээс хойш түүнийг улс төржүүлсэнд харамсаж байна. Иргэдийн жагсаалыг улс төрийн зорилгоор ашигласан. У.Хүрэлсүх шиг Ерөнхий сайд дахиж гарч ирэхгүй болов уу. Тиймээс дараа дараагийн Ерөнхий сайдууд У.Хүрэлсүх шиг зоригтой, хариуцлагатай байхыг хүсье. Одоо эхлүүлсэн ажлаа яах вэ? Дараагийн Засгийн газарт таны бодлого үргэлжлэх ёстой гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Төрийн үйлчилгээний алба ямар байдалд байгааг өнөөдрийн үйл явдал харуулж байна. Тэр дундаа улсын эмнэлэгт эмэгтэй хүн төрөх гэж эмч нараа царайчилдаг явдал газар авсан. Цаашдаа бид эмнэлгийн үйлчилгээг царайчилсаар байх уу? Эрүүл мэндийн салбар жинхэнэ шинэчлэл, реформ хийх ёстой гэдгийг онцлон хэлмээр байна. Дараагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бодлогыг үргэлжлүүлнэ гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Бид цар тахалтай тэмцэж байна. Гэтэл нөхцөл байдал Засгийн газар унах хүртэл эргэлээ. Ерөнхий сайд огцрочихоор Засгийн газрын бодлого цаашид үргэлжилнэ гэж үзэж байна. Ерөнхий сайд хариуцлагаа бүрэн дүүрэн үүрч байгаа. Төрийн тэргүүн ч гэсэн энэ үед хариуцлагатай ажиллаж, хариуцлага хүлээж байх ёстой. Олон улсад жагсаал цуглаан болж л байгаа. Гэтэл үүн дээр дөрөөлж улс төрийн ашиг хонжоо харж байгаа нь буруу. Үүнийг ард түмэн ялгаж ойлгож байгаа. Ардын намын бодлого цаашид үргэлжилнэ.

 

 

 

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.