a.Admin
Ангилал
Хэзээ
1 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Аюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшье
1 долоо хоногийн өмнө
a.Admin
Аюулгүй байдлын хяналтыг тогтмол  хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшье

Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах өдөр" болгож, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэдэд зориулсан хяналтын хуудсаар дамжуулан гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээллийг олгож байна.

Болзошгүй гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах зорилгоор өөрсдийн болон орчныхоо аюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшихийг уриалдаг билээ.

Тус хяналтын хуудас бүхий http://quiz.belenbai.mn/ асуумжийг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн байршуулсан бөгөөд өнөөдрийн /2025.11.27/ байдлаар улсын хэмжээнд 19.690 байгууллага, 30.474 өрх, 72.097 иргэн буюу нийт 122.261 хүн хандаж, аюулгүй байдлаа шалган, анхан шатны мэдлэг, мэдээлэлтэй боллоо.

Аюулгүй байдлаа хангах өдрийн хүрээнд хяналтын хуудсыг бөглүүлэн, иргэд, олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэх энэхүү ажилд Баянхонгор, Орхон, Хэнтий аймгууд тэргүүлж байна.

https://nema.gov.mn/post/170091

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс