a.Admin
Ангилал
Хэзээ
1 сарын өмнө
Үсгийн хэмжээ
"Хунт нуур" хүүхэлдэйн жүжгийг энэ сард хоёр удаа тоглоно
1 сарын өмнө
a.Admin
"Хунт нуур" хүүхэлдэйн жүжгийг энэ сард хоёр удаа тоглоно

Эрт цагт хар санаат шидтэн хорвоогийн хамгийн гоо үзэсгэлэнт охидыг хулгайлан, цайздаа хорьдог байжээ. Охидоо алдсан ээжүүдийн сэтгэлийн гуниг зовлонг үгээр илэрхийлэх аргагүй. Ийм зовлонд унасан нэгэн эх охиноо хайн явсаар хар шидтэний цайзыг олж ирээд охиноо суллахыг гуйн уйлан хайлан зогссоор...

Энэ явдлыг мэдээд охидоо алдсан ээж, аавууд шидтэний цайзыг зорьсон ч хаягдаж хоцорсон цайз, өмнө нь тогтсон нуур, хэсэг хун шувуудаас өөр юу ч байсангүй.

Энэ түүхийг өгүүлэх "Хунт нуур" хүүхэлдэйн жүжгийг энэ сард хоёр удаа тоглоно. П.И.Чайковский "Хунт нуур" бүжгэн жүжгийн үлгэр, домгоос сэдэвлэн бүтээсэн "Хунт нуур" хүүхэлдэйн жүжиг нь таваас дээш насны хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, Улсын хүүхэлдэйн театрын сор бүтээлүүдийн нэг юм. Жүжгийг энэ сарын 14, 15-нд 14:00 цагт тоглоно.

Насны ангилал: 6+
Тасалбарыг: https://puppet.mn/event/3034
Зөвлөмж:

1.Та бүхэн хүүхдийнхээ нас, сэтгэхүйд тохирсон үзвэрийг сонгон үйлчлүүлнэ үү.

2. Та бүхэн тоглолт эхлэхээс 30 минутын өмнө театрт ирж суудлаа эзэлнэ үү.

3. Үзвэрийн танхимд ус, ундаа, идэх зүйл оруулахгүй болохыг анхаарна уу.

4. Бага насны хүүхдийг харгалзан үзвэрийн танхимд орохдоо тусдаа тасалбар авч мөн тусдаа суудал эзэлнэ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс