#СБД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-2024
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81-р гудамжийг
#Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, доод Салхитын 11-р гудамжтай холбон Сэлбэ гол дээгүүр 49 м урт төмөрбетон гүүр, 160 м авто зам, 430 м явган хүний зам, 430 м дугуйн зам, гэрэлтүүлэгтэй, үерийн хамгаалалтын далан барьж ашиглалтад орууллаа. Замын трассд өртсөн айлуудаас шалтгаалан авто зам, явган хүний замын ажил түр хойшлогдоод байсан бол иргэдтэй зөвшилцөж, газрыг нөхөн олговортой чөлөөлснөөр төлөвлөгөөт ажил бүрэн дууслаа.