a.Admin
Ангилал
Хэзээ
1 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Энэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэв
1 сарын өмнө
a.Admin
Энэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэв

Хэдийгээр улс төрийн олон үймээн самуун, олон улсын хямралтай тулгарч байсан ч Энэтхэгийн хөрөнгийн зах зээл сүүлийн 25 жилийн хугацаанд гайхалтай тогтвортой байдал, өсөлтийг харуулж байгаа бөгөөд Сингапурт төвтэй Хөрөнгийн удирдлагын  Энэтхэг компани нь Berkshire Hathaway зэрэг нэр хүндтэй хөрөнгө оруулалтын фирмүүдээс ч илүү амжилт үзүүлсэн байна гэж Helios онцолсон байна. Тайланд дурдсанаар, Nifty 500 индекс дэх Энэтхэгийн хувьцаанууд жилийн 12.56 хувийн өгөөжтэй байсан бол Berkshire Hathaway 9.52 хувь, мөн ам.долларын хувьд ч тооцсон байна. Энэхүү гайхалтай үзүүлэлт нь Энэтхэгийн үнэт цаасууд нь гярхай хөрөнгө оруулагчдад ухаалаг, ашигтай хөрөнгө оруулалт болох боломжтойг харуулж байна.

Цаашилбал, Энэтхэг компаниудын хувьцааны борлуулалт болон хөрвөх чадвар нэмэгдэж байгаа нь тус улсад хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй бодлогын явуулсаны үр дүн бөгөөд Энэтхэг дэлхийн хөрөнгийн зах зээлийн томоохон шалгуур үзүүлэлтүүдийн нэг болох Хятадыг гүйцэж түрүүлэв. Зах зээлээс худалдаж авч болох дэлхийн бараг бүх хувьцааг бүртгэдэг MSCI All-Country World индексийн “хөрөнгө оруулалт хийх боломжтой” хувилбарт Энэтхэгийн эзлэх хувь энэ сард 2.33 хувь болж, Хятадын 2.06 хувийг гүйцэж түрүүлэв. Энэхүүөөрчлөлт нь Энэтхэг улсыг АНУ-ын компаниуд давамгайлж буй индексийн зургаа дахь том тоглогч болгов. Хятадын эдийн засаг уналтад орж, хөрөнгө оруулалтын менежерүүд Хятадтай холбоотой хувьцааг хаяхтай зэрэгцээд дэлхийн хөрөнгө оруулагчдын хувьцааг худалдаж авах боломжийг нээж Энэтхэгийн хөрөнгийн зах зээлийн эрэлтийг илэрхийлж байна.

Энэтхэгийн цэнхэр чиптэй Nifty 50 индекс энэ онд дээд амжилт тогтоож, тус улсын эдийн засаг аль ч томоохон эдийн засгийн ДНБ-ийн хамгийн хүчтэй өсөлтийг үзүүлж, олон сая дундаж амьдралтай өрхүүд хуримтлалаа орон нутгийн хамтын санд төвлөрүүлсэнээр илүү ашиг хүртэж байна. Энэ онд Энэтхэгийн хөрөнгийн биржид 38 тэрбум долларын дотоодын санхүүжилт хийгдсэн нь сүүлийн 16 жилийн түвшнээс давсан байна. Энэтхэгийн компаниуд тус улсын хөрөнгийн зах зээлийн өсөлтийн давуу талыг ашиглахаар яаравчилж байна, Ola Electric болон моргейжийн үйлчилгээ үзүүлэгч Bajaj Housing Finance нь энэ жилийн хамгийн том хувьцааны нэг байв. Энэ онд хөрөнгийн зах зээлээс 38 тэрбум гаруй ам.доллар татан төвлөрүүлсэн нь Азидаа хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд жилийн өмнөх мөн үеийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт үзүүлэв.

Энэ сарын эхээр Энэтхэгийн үнэт цаасны чөлөөт эргэлт нь MSCI Хөгжиж буй зах зээлийн хөрөнгөоруулалтын индексийн хамгийн том улс болох Хятадтай солигдов 22-оос 19 хувь болж бичигдэв. MSCI Emerging Markets индексээр чөлөөт хувьцааг тохируулаагүй тохиолдолд Хятад улс нь Энэтхэгийн урд бичигдэж байгаа боловч энэ нь жижиг компаниудыг оруулаагүй болно.   Гэвч Хятад улсын хувьд 2020 онд 40 хувиас 25 хувь болж буурсан бол 10 жилийн өмнөөс Энэтхэгийнх 7 хувиас 20хувь болжөссөн байна. Гэсэн хэдий ч Хятад, Энэтхэгийн хөгжиж буй зах зээл бүхэлдээ дэлхийн индексийн гуравны хоёрыг бүрдүүлдэг АНУ-ын хөрөнгийн бирж дэх Bull Run-д дарагдсан хэвээр байна. 2024 оны эхэнд MSCI-ийн бүх улс орны дэлхийн хөрөнгө оруулалттай зах зээлийн индекс 4.6 тэрбум орчим долларын хөрөнгийг үзүүлэлт болгосон ба шинжээчид Nifty 50 индекс 8 хувиар өсөж, 2025 оны 9-р сарын эцэс гэхэд 27,500-д хүрнэ гэж таамаглаж байна. Эдгээр ашиг нь аж ахуйн нэгжүүдийн нөлөөлөл бөгөөд энэхүү өсөлт нь идэр насны өсөлт гэж АНУ-ын банкны мэдээлэв.

Зарим шинжээчид Энэтхэгийн зах зээлийг хэт өндөрөөр үнэлж байгаа хэдий ч АНУ-ын Холбооны нөөцийн банк удахгүй бодлогын хүүгээ бууруулах төлөвтэй байгаа нь хөгжиж буй зах зээлд илүү таатай үр дагавар авчрана. Хувьцааны стратегичид Энэтхэг рүү чиглэсэн урсгал үргэлжилнэ гэж үзэж байна. Хөрөнгийн зах зээлийн шинжээчдийн үзэж байгаагаар хүн ам зүйн залуу үе, өсөн нэмэгдэж буй хотжилт, хийгдэж буй шинэчлэлийн хослол нь Энэтхэгийг хөрөнгө оруулалтыг татахуйц газар болгож, өсөлтийн томоохон боломжуудыг нээж, сорилт бэрхшээлийг даван туулах чадвартайг харуулж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс