a.Admin
Ангилал
Хэзээ
7 сарын өмнө
Үсгийн хэмжээ
‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээ
7 сарын өмнө
a.Admin
‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээ

Скай хайпермаркет ХХК болон Имарт Инктэй хамтран ‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлсэн байна.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9% нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн байдаг. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн тавдугаар сар болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг ‘‘Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр’’ хэмээн зарласан.

Скай Хайпермаркет ХХК нь цөлжилтийн улмаас сүйдсэн ойн нөөцийг сэргээх, нүүрстөрөгчийн хийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор олон  ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн. Энэ удаа Монголын Имартын хамтрагч болох Солонгосын “Имарт Инк” компани нь Монгол Улсад 5 жилийн хугацаанд 4.4 га газарт 15.000 мод тарих төсөлд хөрөнгө оруулалт хийж төслийг эхлүүллээ.

Тус төслийн хүрээнд ‘‘Future Forest’’ төслийн багийн 2 ажилтан, Имартын 40 ажилтан, Солонгосын Имарт Инк компанийн 2 ажилтан сайн дураараа оролцож Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 200 мод тарилаа.

Энэхүү мод тарих сайн дурын үйл ажиллагааг БНСУ-ын Ойн алба, Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFoCO) хамтран хэрэгжүүлж байна. Эх дэлхийгээ  хайрлан хамгаалах зорилгот төсөлд Имартын ажилтад гар бие тогтмол оролцдог төдийгүй бусад аж ахуй  нэгжүүдийг уриалан нэгтгэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.  

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс