a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Н.Ганибал: Засгийн газрын захиалгатай хүмүүсийг УИХ томилдог учир хүний эрхийг хамгаалах ажил явахгүй байгаа
1 жилийн өмнө
a.Admin
Н.Ганибал: Засгийн газрын захиалгатай хүмүүсийг УИХ томилдог учир хүний эрхийг хамгаалах ажил явахгүй байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунаныг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Ж.Хунан нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн бөгөөд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх хүсэлтийг хэлэлцээд дэмжжээ. 

Дээлрх асуудлаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна. 

Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Ганибал: Өнөөдөр чухал асуудал хэлэлцэж байна. Өргөдлөө өгсөн хүн өөрөө алга. Яагаад өргөдлөө өгсөн бэ гэдэг нь чухал. ХЭҮК-ын гишүүдийг УИХ томилоод Засгийн газар хяналт тавих ёстой. Харамсалтай нь Засгийн газрын захиалгатай хүмүүсийг УИХ томилдог учир хүний эрхийг хамгаалах ажил явахгүй байгаа юм. Олон улсын жишигт цөөнх хүний эрхийн комиссаруудыг санал болгодог, томилдог, эрх баригчид хяналтаа тавьдаг. Гэтэл зарчим нь алдагдчихсан. Тиймээс намын даргын даалгаврыг л биелүүлэх байх. Тиймээс л тэр хүн ажлаа өгч байгаа байх. Улс төрийн дарамт, шахалтыг дийлэхгүй ажлаа өгч байгаа байх. Засгийнхаа олон алдаатай асуудал дээр ХЭҮК дуугараагүй. Магадгүй энэ даргыг чимээгүй болгосон байх. Засгийн газар нь хүний эрхийн комиссын гаргасан илтгэлийг биелүүлдэг бус дарга нараар нь өөрсдийгөө өмгөөлүүлдэг учир энэ хүн ажлаа өгч байгаа гэж бодож байна. Энэ хүн комиссын гишүүнээр үлдэх байх. Засгийн газрынхаа үгийг өмгөөлөөд суух байх. Өнөөдөр ирсэн бол яагаад гэх асуултын хариултыг авах байлаа. Харамсалтай нь ирсэнгүй.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс