a.Admin
Ангилал
Хэзээ
2 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 2.8 их наяд төгрөгийн хохирол учруулсан
2 долоо хоногийн өмнө
a.Admin
Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 2.8 их наяд төгрөгийн хохирол учруулсан

Засгийн газрын нэхэмжлэлтэй олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдийн нэг нь Эрдэнэт үйлвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг юм. Энэ хэрэгт Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Концесс, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр хохирогч болоод байгаа юм.

Эрдэнэтийн 49 хувийн гэх тодотголтой энэ хэрэгт 21 оролцогч, хоёр хуулийн яллагдагчаар татаж, шүүхэд шилжсэн бөгөөд энэ сарын 21-нд шүүх хурал товлогдсон.  

Хэргийн хамгийн том хохирогчдын нэг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр бөгөөд хохирлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:Кью Эс Си компани концессийн гэрээнээс үүдэж учруулсан хохирлыг бодитоор АТГ болон төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороо, Сангийн яамны хамтарсан ажлын хэсэг дүгнэсэн. Үүн дээр 240.8 тэрбум төгрөгийн төмөр зам, автозамын төлбөрийг хуйвалдааны замаар, зохион байгуулалттайгаар улсаар гаргуулж авсан гэж үзэж байгаа юм.

Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр концессийн эрхийг хэрэгжүүлж байх үедээ 280 орчим тэрбум төгрөгийн зээлийн ХХБ, Улаанбаатар банк зэргээс гаргаж авсан байдаг.

Үүнээс гадна улсад учруулсан хохирол буюу ард түмэнд учруулж байгаа хохирол нь их хэмжээний байгалийн баялагаас орж ирэх ёстой байсан АМНАТ-ын орлогыг бид хэдээр тооцож, яаж олж авах вэ? гэдэг асуудал дагаж үүсч байгаа юм. Нэг ёсондоо 4-5 их наядын өртөгтэй энэ уул уурхайн бүтээгдэхүүнээс орж ирэхээр байсан АМНАТ-ын орлогыг магадгүй  бид 1 их наяд төгрөгөөр хэмжих боломжтой гэж харж байна. Мэдээж энийг хууль хяналтын байгууллагууд, татварын байгууллагууд эцэслэн дүгнэж байж тодорхой болох байх. Харамсалтай нь энэ их хэмжээний орлого алдагджээ гэж Засгийн газрын зүгээс үзэж байна. Тийм учраас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессоор авсан этгээдүүд өнгөрсөн 7 жил гаруйн хугацаанд монголын төрд, монголын ард түмэнд 2.8 их наяд төгрөгийн хохирол болон алдагдсан боломжийг бий болгожээ гэж Засгийн газрын зүгээс дүгнэж байна” гэв.

Сангийн сайд Б.Жавхлан:Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, концессийн гэрээ хэрэгжүүлэгч Кью Эс Си ХХК гэсэн 2 компанийн асуулал тусдаа яригдаж байгаа.  Концессийн гэрээ анх 2014 онд байгуулагдсан байдаг. Товчхондоо 2018 он дуустал Дарханы төмөрдөгийн үйлдвэрийн суурин дээр төмрийн эцсийн бүтээгдэхүүн боловсруулагдах металургийн цогцолборыг барьж байгуулах хөрөнгө оруулалтыг Кью Эс Си компани өөрөө хариуцаад хийх учиртай ийм концессийн гэрээ гэсэн үг. Бариад, ашиглаад, шилжүүлэх. Гэтэл 2022 оны байдлаар харамсалтай нь концесс эзэмшигч компани хөрөнгө оруулалт хийж, цогцолборыг барих нь битгий хэл харамсалтай нь энэ цогболборынхоо шавыг ч тавиагүй. Энэ хугацаанд юу хийсэн бэ? гэвэл төмөрлөгийн үйлдвэрийн эзэмшиж байсан 2 ордоос түүхий эд олборлоод хагас дахин боловсруулаад ингээд гаргасан” гэв.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2023 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс