a.Admin
Ангилал
Хэзээ
10 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Х.Булгантуяа: Цалингийн мэдээлэл нь алга болсон 161,000 хүний тэтгэврийг итгэлцүүрээр үржүүлэх боломжгүй тул 10 хувь нэмнэ
10 сарын өмнө
a.Admin
Х.Булгантуяа: Цалингийн мэдээлэл нь алга болсон 161,000 хүний тэтгэврийг итгэлцүүрээр үржүүлэх боломжгүй тул 10 хувь нэмнэ

Архиваас 161,000 хүний цалин тэтгэврийн мэдээлэл олдохгүй байгаагаас тэтгэвэр нь нэмэгдэхгүй болсныг өчигдөр ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлсэн.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр 161,000 хүний цалин болон тэтгэврийн материал яагаад алга болсныг Д.Сарангэрэл гишүүн асуув.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Энэ нь 1990-ээд оны дараагаас яригдаж байсан асуудал. Ажилласан жил нь хүрсэн буюу 10-аас дээш ажилласан нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон ч  цалингийн баримт нь олдохгүй байгаа иргэд бий. Дээр үед сангийн аж ахуй, нэгдэлд ажиллаж байсан зарим иргэний санхүүгийн баримтыг архивт өгөөгүй, шатсан, үрэгдсэн гэх шалтгаантайгаар алга болсон. Тухайн иргэд авч байсан баярын бичиг, хөдөлмөрийн дэвтрээ барьж очоод шүүхээр ажилласан гэдгээ нотлуулсан байдаг. Цалингийн мэдээлэл нь байхгүй ч эдгээр хүмүүс тэтгэвэр авч байгаа. Харин итгэлцүүрээр үржүүлэх боломжгүй учир тэтгэврийг 10% нэмнэ" хэмээн тайлбарлалаа.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (1)
Туяа
10 сарын өмнө
[66.181.161.24]
Сайхан далим болжээ Өөрсдөө хууль гаргаад тэрийгээ хүчингүй тооцоод иргэдийг хохироож болдог юм уу Тэр Эрднээ гэдэг хүн чинь зөндөө хүнд буян бсон шүү нарийн ярьвал та нар шиг ард түмнээ хохироогоогүй Угаасаа социализмын архив маш муу энэ хүний хүчээр тэтгэвэртээ залнасан олон хүн бий
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс