a.Admin
Ангилал
Хэзээ
10 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Саналын хуудас 3-6 метр урт болох тул жагсаалтаар нэр дэвшигчид биш намд саналаа өгнө
10 сарын өмнө
a.Admin
Саналын хуудас 3-6 метр урт болох тул жагсаалтаар нэр дэвшигчид биш намд саналаа өгнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Намын жагсаалтаар нэр дэвшигчийн саналыг тэмдэглэх хэсэгт нэг нам эсвэл нэр дэвшигч дээр санал өгнө гэж заасан байна. Нэг нам 48 хүнийг жагсаалтаар нэр дэвшүүлнэ. Хамгийн багадаа 10 нам сонгуульд оролцоход 30-40 саналын хуудас болно гэсэн үг. Тэгэхээр намыг болон нэг нэр дэвшигчийг хамт сонгоно гэж ойлгож болох уу" хэмээн асуув.

хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Нам тус бүр 48 хүртэл тооны нэр дэвшигчийг жагсаалтад оруулна. Манай улсад 30 орчим улс төрийн нам бүртгэлтэй гэж үзвэл нийт нэр дэвшигчдийн нэрийг саналын хуудсан дээр 3-6 метр урт саналын хуудас болно.  Иймд саналын хуудсан дээр зөвхөн намуудын нэр байна. Сонгогч эдгээрээс зөвхөн нам дугуйлна. Харин аль намаас хэн жагсаалтаар дэвшсэн бэ гэдгийг сонгуулийн өмнөх сурталчилгаагаар намууд сайтар түгээн мэдээлэх үүрэг хүлээнэ гэв. 

Тиймээс өмнөх сонгуулиар сонгогчид зөвхөн тойргоос нэр дэвшсэн өрсөлдөгчдөд саналаа өгсөн бол ирэх онд буюу нэг жилийн дараа болох сонгуулиар нэр дэвшигчид болон намд тус тус санал өгнө.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс