a.Admin
Ангилал
Хэзээ
10 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Сонгуулийн хууль: Жагсаалтаар болон тойрогт давхар нэр дэвшихгүй
10 сарын өмнө
a.Admin
Сонгуулийн хууль: Жагсаалтаар болон тойрогт давхар нэр дэвшихгүй

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөлд тусгагдсан онцлох заалтуудыг танилцуулъя. 

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах, тойргоос болон жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог 78/48 байхаар
  • Жагсаалтаар нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа 1:1 байхаар тусгасан
  • Нэг намын саналын босго 3.0 хувь,
  • Хоёр нам бүхий эвслийн босго 5.0 хувь,
  • Гурав болон түүнээс олон нам бүхий эвслийнх 7.0 хувь байх,
  • Жагсаалтаар болон тойрогт давхар нэр дэвшихгүй,
  • Намууд тойргийн мандатын 50 доошгүй хувьд нэр дэвшүүлэх,
  • Жагсаалтаар нэр дэвшигчдийн цахим хуудсыг бүртгэх, цахим орчинд явуулах сурталчилгааны зардал нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын 15 хувиас хэтрэхгүй байх,
  • Төсөвт тусаагүй нийгмийн халамж хамгааллын хөтөлбөр зарлах, амлалт өгөхийг хориглох
  • Сонгогчийн нэрийн жагсаалтын нэгдсэн санд бүртгэлийн хуудас авсан сонгогчийг ялган тэмдэглэж, хурууны хээгээр нэгдсэн санд таниулах, сонгогчид жагсаалт дахь нэг нам, эвсэлд, эсхүл жагсаалтаар нэр дэвшигчээс нэгийг сонгож саналаа өгөх, нэр дэвшигчид өгсөн саналыг тухайн нам, эвслийн саналд тооцох, 
  • Жагсаалтаар нэр дэвшигчид гадаад улсад байгаа иргэдээс санал авах, сонгогчдын нэрийн жагсаалт ил тод байх,
  • Нийслэл, аймгийн төвд 400, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагч ажиллах, н
  • Нэр дэвшигчийн сонин, сэтгүүлийн хэмжээ хоёр хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй, ухуулах хуудас нэг хэвлэлийн хуудас байх,
  • Аймаг, дүүргийн нэг хэсэгт тав, бусад газарт гурван зурагт самбар байрлуулах зэрэг зохицуулалтуудыг тусгаж байгаа юм байна.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс