a.Admin
Ангилал
Хэзээ
10 сарын өмнө
Үсгийн хэмжээ
“The Little Mermaid” нээлтээ хийсэн долоо хоногтоо "Box Office"-ыг тэргүүллээ
10 сарын өмнө
a.Admin
“The Little Mermaid” нээлтээ хийсэн долоо хоногтоо "Box Office"-ыг тэргүүллээ

Америкийн “Disney” компанийн уран бүтээл “The Little Mermaid” уран сайхны кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 95.5 сая ам.долларын орлого олсноор "Box Office"-ын жагсаалтыг тэргүүлжээ.

Мюзикл, уран зөгнөлт жанрын энэхүү кино нь “Disney”-ийн 1989 онд үзэгчдийн хүртээл болгож байсан ижил нэрт хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбар юм. Данийн нэрт зохиолч Ханс Кристиан Андерсений 1837 онд туурвисан үлгэрээс сэдэвлэсэн кинонд адал явдал эрэлхийлэгч Ариэль хэмээх залуу, үзэсгэлэнтэй лусын дагинын талаар өгүүлдэг.

Америкийн найруулагч, продюсер Роб Маршаллын найруулсан “The Little Mermaid” уран сайхны киноны гол дүрийг Америкийн жүжигчин Холли Бейли бүтээсэн бөгөөд Дэвид Диггс, Жейкоб Тремблей, Аквафина, Жона Хауэр-Кинг, Арт Малик нарын жүжигчид тогложээ.

“The Little Mermaid” нь одоогоор “Rotten Tomatoes” кино үнэлгээний цахим хуудасны мэдээллээр, 67 хувийн үнэлгээтэй байна.  Мөн кино үзэгчдийн зүгээс “A” үнэлгээ өгснийг зах зээлийн судалгааны “CinemaScore” цахим хуудасны мэдээлэл харуулж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс