a.Admin
Ангилал
Хэзээ
4 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Л.Энхрийлэн ДАШТ-ний хос медальтан боллоо
4 долоо хоногийн өмнө
a.Admin
Л.Энхрийлэн ДАШТ-ний хос медальтан боллоо

Жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг хоёр дахь медалиа хүртлээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Л.Энхрийлэн дэлхийн дэвжээнээс хоёр дахь хүрэл медалиа зүүв.

Манай бөх нэгийн даваанаас Шинэ Зеландын К.Кристи, Европын аварга израиль бөх Т.Нельсон Леви, дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Канадын Ж.Климкаит нарыг дараалан ялж, хагас шигшээд шалгарсан. Улмаар энэ даваанд өөр нэг канад бөх, дэлхийн аварга К.Дегучид дийлдсэн юм.

Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ху Ми Миг буулгаж авснаар хоёр жил дараалан ДАШТ-ий медалийн тавцанд зогсов.

Тэрбээр өнгөрсөн жил дэлхийн дэвжээнээс анхны хүрэл медалиа хүртэж, энэ амжилтаараа оны шилдэг тамирчны нэгээр шалгаран “Бөртэ чоно”-ын эзэн болсон билээ.

Хос хүрэлтэй болсон Монголын баг медалийн чанараар 99 орноос 8-р байрт жагсаж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2023 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс