a.Admin
Ангилал
Хэзээ
1 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Сансарт зураг авалт хийсэн дэлхийн анхны кино "Вызов" нээлтээ хийлээ
1 сарын өмнө
a.Admin
Сансарт зураг авалт хийсэн дэлхийн анхны кино "Вызов" нээлтээ хийлээ

Олон улсын сансрын станцад (ОУСС) зургийг нь авсан дэлхийн анхны уран сайхны кино болох найруулагч Клим Шипенкогийн "Вызов" киноны нээлт өнөөдөр боллоо.

Уг киноны зургийг авахаар найруулагч Клим Шипенко, гол дүрийн жүжигчин Юлия Пересильд нар сансрын нисгэгч Антон Шкаплеровын хамт "Союз МС-19" сансрын хөлгөөр 2021 оны 10 дугаар сарын 5-нд ОУСС руу ниссэн билээ. Зураг авалтынхаа дараа К.Шипенко, Ю.Пересильд нар 2021 оны 10 дугаар сарын 17-нд дэлхий рүү буцаж ирсэн юм.

Цээжний хөндийн мэс засалч Женя (Юлия Пересильд) сансрын нисгэгчийг аврахын тулд нэг сарын дотор багтан сансрын нислэгийн бэлтгэл хийж, ОУСС-д очих ёстой болсноор киноны үйл явдал өрнөнө. Мэс засалч бүсгүй Сансрын нисгэгчийг дэлхий рүү амьд мэнд буцаахын тулд жингүйдлийн нөхцөлд маш нарийн төвөгтэй мэс засал хийх хэрэгтэй болно.

Уг кино нь ОХУ болон бусад 20 гаруй орны кинотеатруудад гарна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2023 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс