a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
“Нүүрсний хулгай”-д Ж.Мөнхбат, А.Адъяасүрэн, Ш.Раднаасэд нар яллагдагчаар татагджээ
1 жилийн өмнө
a.Admin
“Нүүрсний хулгай”-д Ж.Мөнхбат, А.Адъяасүрэн, Ш.Раднаасэд нар яллагдагчаар татагджээ

АТГ-аас нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар оролцож, нөлөөлсөн байж болзошгүй 17 хүний нэрийг зарласан. Эдгээр нэрсийн дунд одоогийн УИХ-д гишүүнээр ажиллаж байгаа 8 хүн бий. Эдгээрээс нүүрсний хулгайтай холбогдож буй Ж.Мөнхбат, А.Адъяасүрэн, Ш.Раднаасэд нарыг яллагдагчаар татсан гэдэг мэдээлэл байна.

Ж.Мөнхбат, А.Адъяасүрэн нарыг яллагдачаар татсан гэдгийг НПГ-аас яллагдагчаар татсан гэдгээ мэдээлсэн бол Ш.Раднаасэд мөн яллагдагчаар татагдсан гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа юм.

Эргэн сануулахад... Эрдэнэс Тавантолгойн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдыг саатуулахад нүүрсний хулгайн ашгаас хүртэгчээр Ж.Мөнхбат нэрлэгдэж байсан. Харин А.Адъяасүрэн гишүүн 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө өөрийн хамаарал бүхий нүүрс тээврийн компаниуддаа С зөвшөөрөл авахын тулд АТҮТ-ийн албан тушаалтанд авлига өгсөн хэргээр шалгагдсан байдаг.

Ямартай ч АТГ-аас анхны зарласан 17 нэрсэд дээрх гурван гишүүнээс гадна УИХ-ын гишүүн П.Сэргэлэн, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Б.Бат-Эрдэнэ нар багтсан билээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс