a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Монгол Улсын шигшээ баг 3 дахь удаагаа дэлхийн аварга боллоо
1 жилийн өмнө
a.Admin
Монгол Улсын шигшээ баг 3 дахь удаагаа дэлхийн аварга боллоо

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээн БНХАУ-д болох байсан хэдий ч хорио цээрийн улмаас өнгөрсөн оны 12 сарын 16-наас 18-ны өдрүүдэд онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооноос тэмцээний нэгдсэн дүнг 2023 оны нэгдүгээр сарын 21-нд албан ёсоор зарлаж шилдгүүдээ тодруулжээ. Тус тэмцээнд 24 улсын шилдэг 400 гаруй тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр бага насны ангилалд 4813 оноогоор Э.Үүрийнцолмон, өсвөр насны ангилалд 5512 оноогоор Ц.Оюун-Эрдэнэ, насанд хүрэгчдийн ангилалд 7904 оноогоор ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн нар тэргүүлж нас насны ангилалдаа дэлхийн аварга боллоо. Мөн Ерөнхий дүн буюу тэмцээнд оролцсон бүх тамирчдаас хамгийн өндөр оноог авснаар 2022 оны Ой тогтоолтын ДЭЛХИЙН АВАРГА-аар ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн тодорлоо.

Манай баг тамирчид 90 багц медалиас 54 медаль (20 алт, 15 мөнгө, 19 хүрэл) хүртэж, 19018 оноогоор Монгол Улсын баг “ДЭЛХИЙН АВАРГА БАГ” болсон байна.
 
Мөн Монгол Улсаа төлөөлж Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 30 тамирчин тус тэмцээнд оролцсоноос Их Мастер цолны болзлыг Ц.Оюун-Эрдэнэ, Н.Нандин-Учрал, З.Намуун, ОУ-ын Мастер цолны болзлыг Э.Үүрийнцолмон, Б.Дөлбаяр, Ц.Номин-Эрдэнэ, Э.Хишиг-Эрдэнэ, Г.Наранцацрал нар тус тус хангажээ.
 
Ийнхүү манай ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг Англи, Америк, Герман, Хятад, Солонгос, Энэтхэг, Сингапур, Турк, Солонгос зэрэг дэлхийн олон оронд зохион байгуулагдсан 61 дэх олон улсын тэмцээндээ амжилттай оролцож 105 цом, 1169 медаль хүртэж Гиннес, Дэлхийн олон дээд амжилтыг эзэмшиж амжилтын буухиагаа таслалгүй үргэлжлүүлсээр байна.

May be an image of 8 people, people standing and indoor

Шинэ мастерууд

31 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг гурван баг:
 
1. Монгол (19018 оноо)
2. Хятад (18185 оноо)
3. Энэтхэг (9540 оноо)
 
Тэмцээний шилдэг багийг тодруулахдаа тухайн улсын тамирчдаас хамгийн өндөр оноо авсан 3 тамирчны нийлбэр оноогоор шалгаруулдаг байна.
 
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс