Энэ оноос эхлэн нийт өрхийн 91 хувь буюу нэг сая 139 мянган хүүхдэд олгоно гэж тооцсон. Эхний байдлаар 823,354 буюу нийт авах ёстой хүүхдийн 72 хувьд хүүхдийн мөнгийг хэвийн олгосон бол бусад хүүхдийн мэдээллийг засварласны дараа нөхөж олгох юм.
Хүүхдийн мөнгө олгохтой холбоотойгоор өрхийн мэдээллийн сан нь нэгжийн бага түвшиндээ мэдээллээс зохих хасалтыг хийдэггүй, мэдээллээ цаг тухай бүрт нь шинэчлээгүйн улмаас давхардал зөрүү үүсэж алдаа гарсан. Одоогийн байдлаар хүсэлт гаргасан 16 мянган өрхийн мэдээллийг засварлаад байна.