УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
Өнөөдөр хэлэлцэх асуудлын дарааллаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 2023 оны төсвийн төслийг дагасан хуулиуд дотор нэг тогтоол байгаа. Тэр тогтоолын төслийн 2 дахь заалтаар Хөгжлийн банкны гадаад зээлийн өрийг төр баталгаа гаргаж төлөх заалт явж байгаа. Б.Жавхлан энэ заалтаа татаж аваа. Чи энэ Хөгжлийн банкыг хамгийн ихээр үймүүлсэн хүн. Менежерээр чинь ажиллаж байсан хүн хэлтсийн дарга хйисэн, танил хүүхэн чинь зээлийн санхүүжилтын газрын захирал хийж хийсэн гэх мэтээр яривал их юм байна. Хөгжлийн банкны 40 гаруй тэрбум төгрөгийг н.Батхүү гэдэг захиралтай нь Б.Жавхлангийн эхнэр хамтраад "Чингис хаан" банкинд байршуулж "алга" болгосон. Тэрийг хэн төлөх юм бэ? Сангийн сайд ЖДҮ, Хөгжлийн банк, Бичил санхүүгийн хөгжлийн сан хаана ямар банк, сан байна тэр бүрт гараа дүрж байна.
Одоо арилжааны банкуудын зээлийн зөрүүнд олгодог 60 гаруй тэрбум төгрөгт төсөв байгаа. Тэрийг олгоод хэдэн банкны захирлуудыг удирдаж байна. Ингээд зээлээр мэргэшсэн хүнийг Сангийн сайдаар ажиллуулж байгаа нь ёсзүйгүй юм. Хэрвээ Хөгжлийн банкны зээлийг төр батлан даагаад төлчих юм үлдсэн зээлийг нь хэн төлөхгүй, ингээд Хөгжлийн банк дампуурна. Өчигдөр байнгын хороон дээр энэ хуулийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин 30 тэрбум төгрөгийг авчихаад "гөлийчөөд" төлнө гээд сууж байгаа юм шүү дээ. Төрийн баталгаа гаргаад төлнө гээд ичих ч үгүй яриад сууж байгаа юм. Энэ мэтийн улсууд УИХ-д орж ирээд, нэр хүнд унаад байгаа юм шүү дээ. Улстөрчдийн авсан зээлийг төр баталгаа гаргаад төлөх тухай тогтоолын төсөл байгаад юм. УИХ-ын гишүүн байх Энэ мэтээр 10 гаруй нөхнүүд тогтоолын төслийг хэлэлцэхэд оролцох хэрэггүй гэж бодож байна" гэв.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан: Сүүлийн үед Ц.Даваасүрэн гишүүн намайг нэлээд л гүтгэлээ. Уг нь туршлагатай улстөрч гэж боддог. Гэвч харамсалтай нь парламентыг яаж өөрийнхөө улс төрд ашиглаж болдгыг яруу тодоор харуулж байна. Саяны ярьсан зүйлүүд дээр нь би тайлбараа хэлсэн. Тэр бондтой холбоотой асуудлыг хэлэлцэх үед нь тодорхой хэлнэ.
Ц.Даваасүрэн гишүүн маань шударга үнэний дүрд тоглоод гүйгээд байдаг. Цаана бодит үйлдэл ямар байгааг мэдэж байгаа хүний хувьд хэлэхэд үнэхээр харамсмаар байна. Ганц хоёрхон юм хэлье. Ц.Даваасүрэн гишүүн маань Хөвсгөл аймгийн засаг даргаар ажиллаж байсан Ц.Гансүх гэдэг залууг Дарханы арьс ширний цогцолбор ТӨҮГ-ын захирлаар томилуулсан. Монгол Улс жилдээ 600 мянган үхрийн шир боловсруулдаг, 130-140 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэтэл жилдээ 10 сая арьс боловсруулна гэсэн үйлдвэр маань 4 сая болж буураад хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн. Хөрөнгө оруулалт нь 159 сая евро болсон.
Ц.Даваасүрэн гишүүн эрчим хүчний хүн. Одоо гэнэт арьс ширний хүн болсон. Одоо тоног төхөөрөмж, барилга бүтээн байгуулалт гээд бүх өртөг нь нэмэгдээд 160 сая еврогоор нөгөө арьс ширний цогцолборын ТЭЗҮ-г боловсруулаад гаргаад ирсэн. Ингэхдээ 160 сая евроноос 103 сая евро дээр нь Засгийн газрын баталгаа хүсээд оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл бодит үнэн шударга гэж яриад байгаа хүн маань өөрийнхөө хүнтэй хамтраад ийм л ажил хийгээд явж байна. Бүгдгийг Ц.Даваасүрэн гишүүн хийж байгаа" гэв.