a.Admin
Ангилал
Хэзээ
3 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Э.Буджав туухай өргөлтийн ДАШТ-ээс хос алтан медаль хүртжээ
3 сарын өмнө
a.Admin
Э.Буджав туухай өргөлтийн ДАШТ-ээс хос алтан медаль хүртжээ

БНЭУ-ын Шинэ Дели хотод аравдугаар сарын 27-31-ний хооронд зохион байгуулагдаж байгаа ГИР буюу туухай өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 68 кг-ын жинд түлхэлттэй болон огцом өргөлтийн төрлөөр дэд ахлагч Э.Буджав дэлхийн аваргын хос алтан медаль хүртжээ.

Тодруулбал дэлхийн 18 орны 250 гаруй тамирчид оролцож байгаа уг тэмцээнд энэ сарын 29-ний өдөр 68 кг-ийн жинд түлхэлттэй өргөлтийн төрөлд оролцож дэлхийн аварга болсон бол дараагийн өдөр огцом өргөлтийн төрөлд дахин түрүүлсэн байна.

2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Дэд ахлагч Э.Буджав 2018 онд Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийг төгсөж, ОХУ-ын Кострома хотод Цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академид гурав дахь жилдээ суралцдаг. Тэрбээр 2022 онд туухай өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 68 кг-ийн жинд хос мөнгөн медаль, Олон улсын "Цагаан шөнө" тэмцээнээс алтан медалийг хүртэж байжээ.

3 хүн, зогсож буй хүмүүс, дотор ба бичвэр нарын зураг байж магад

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2023 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс