a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
ОХУ-ын батлан хамгаалах ямнаас хэсэгчилсэн цэрэг татлагад оролцуулахгүй хүмүүсийн талаар мэдээлжээ
1 жилийн өмнө
a.Admin
ОХУ-ын батлан хамгаалах ямнаас хэсэгчилсэн цэрэг татлагад оролцуулахгүй хүмүүсийн талаар мэдээлжээ

ОХУ болон Украйны асуудал хурцдаж хэдийн дайны хэлбэрт шилжсэн билээ. Хоёр тал өөрсдийн ялалтаа ар араас нь мэдэгдэхээс гадна хэн хэн нь бууж өгөх бодолгүй байгаагаа мэдэгдсэн билээ. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэсэгчилсэн цэрэг татлага зарласан. Мэдэгдэх хуудсыг сургуулийн багш нар айлуудаар тарааж, заримд нь утсаар мэдэгдэл хүргэсэн бөгөөд зарим тохиолдолд гудамжаар явж байгаа иргэдийн бичиг баримтыг шалгаж дайчилгаанд хамруулж байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойших ОХУ-ын анхны цэргийн дайчилгаа юм. 

Тэгвэл тус улсын БХЯ-аас хэсэгчилсэн цэрэг татлагад оролцуулахгүй хүмүүсийн талаар мэдээлжээ. Тодруулбал,

  • Батлан хамгаалах салбарт ажилладаг 
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүн харж ханддаг
  • 16 хүртэлх насны 4-өөс дээш хүүхэдтэй
  • IT салбар, харилцаа холбооны салбарт ажилладаг
  • Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг
  • Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж байгаа байгууллагын мэргэжилтнүүдийг цэрэгт татахгүй гэжээ. 

Мөн дээрх жагсаалтад дээд боловсролтой иргэдийг хамруулахгүй гэсэн боловч энэ нь бодит амьдрал дээр биеллээ олохгүй байгаа талаар тус улсын иргэд мэдээлж байгаа юм. Одоогийн байдлаар  Орост цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласныг эсэргүүцсэн иргэд жагсаал хийж байгаа бөгөөд тус жагсаалын үеэр 800 орчим хүнийг баривчилжээ. “Ням гаргийн байдлаар 33 хотод хамгийн багадаа 796 хүнийг баривчилснаас тэн хагас орчим нь нийслэл Москва хотод баривчлагдсан” гэж “OVD-Info” хүний эрхийг хамгаалах байгууллага мэдээлсэн байна. 

эх сурвалж: BBC, TheGuardians

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс