a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Монгол Улсын хилээр нэвтрэх ОХУ-ын иргэдийн тоо нэмэгдэж байна
1 жилийн өмнө
a.Admin
Монгол Улсын хилээр нэвтрэх ОХУ-ын иргэдийн тоо нэмэгдэж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин өнгөрсөн лхагва гарагт /09.21/ хэсэгчилсэн дайчилгаа  явуулна хэмээн мэдэгдсэн юм. Үүнээс хойш тус улсаас гарах иргэдийн тоо огцом нэмэгдэж, визгүй зорчдог хөрш зэргэлдээ Монгол, Казахстан, Гүрж зэрэг улсууд руу маш ихээр гарах болжээ.

Тодруулбал,

  • 21-нд 229 хүн
  • 22-нд 830 хүн
  • 23-нд 867 хүн
  • 24-нд 931 хүн
  • 25-нд 984 хүн Монгол Улсын хилээр нэвтэрсэн байна.

Монгол Улсын Алтанбулаг боомтод ачаалалгүй, хэвийн байна. Харин ОХУ-ын Хиагт хотын Хиагт боомт ачаалалтай. Энгийн үед 4-5 машин л хил нэвтрэхээр дугаарладаг байсан бол одоо 5 эгнээ нэвтрэх хэсгийн 4 эгнээ дүүрэн бөгөөд хүмүүс 18-24 цаг дугаарлаж хил нэвтэрч орж ирж байна гэсэн мэдээлэл байна. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс